
Монгол-Энэтхэгийн хамтарсан Мэдээлэл, технологийн аутсорсингийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны гуравдугаар сарын 16-нд байгуулсан Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг хууль санаачлагчдад нь уламжлахаар тогтлоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн З.Алтай, Л.Гантөмөр, Ш.Сайхансамбуу, С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Тэтгэврийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ