Умардын пуужин хөөрөх эхний өдөр: Япон улс бэлэн байдалд орж байна

img

Умард Солонгос хиймэл дагуул хөөргөнө хэмээн товлосон хугацааны эхний өдөр өнөөдөр болж байна. Аюулд өртөх хамгийн магадлалтай  Япон улсын Окинава мужийн Миякожима хотод өглөөнөөс хойш ажилчид үүсэж болзошгүй нөхцөл байдалд бэлдсээр байна. Умард Солонгос өглөөний 07.00 цагт пуужингаа хөөргөхөөр мэдэгдсэн билээ. Тиймээс уг  хугацаанаас нэг цагийн өмнө буюу 06.00 цагт хотын захиргаа аль хэдийн түгшүүрийн бэлэн байдалд орсон байна. Засгийн газраас өгөх мэдээллийг шуурхай дамжуулахын тулд холбогдох ажлын хэсгийг гаргаж, Японы агаарын өөрийгөө хамгаалах хүчин болон хуурай газрын өөрийгөө хамгаалах хүчнээс ч нийт гурван хүнийг томилон ажиллуулж байна. Мөн пуужингийн хөөргөх боломж тун өндөр байгаа талаар Японы албаныхан мэдээлж, тус нөхцөл байдалд хотын иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахаар хичээн ажиллах болно гэдгээ  уламжилжээ. ОХУ ч гэсэн хэдэн өдрийн өмнө мэдэгдэл гаргасан. Хойд Солонгосын зүгээс хөөргөсөн хиймэл дагуулыг тээвэрлэх пуужин хэрэвзээ тус улсын нутаг дэвсгэрт унах магадлал үүсвэл шууд устгах тухайгаа ч анхааруулсан. Мөн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд өнөөдрөөс эхлэн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулж, умардын пуужинг агаарын хил рүүгээ нэвтэрсэн тохиолдолд шууд устгах юм. Т.Од  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
manaihan puujin gej medehgui uchir harahiin tuld deeshee oliij baigaad olj haranguutaa bugd ineej baigaad uhtsgeene
2012-04-12
manaih yah yum boloo choniin anchin rashaaaaaaaaaaaa
2012-04-12