Манчестер Юнайтед Уиганд ялагдлаа

img

Өчигдөр орой Британийн Премьер лигийн 33-р тойргийн сүүлийн тоглолтууд явагдлаа. Хэдийгээр тоглолтын өмнө үр дүн нь ойлгомжтой хэмээгдэж байсан ч эцэст нь лигт асар их шуугиан дэгдээгээд буй тоглолт нь Манчестер Юнайтед болон Уиган Атлетик клубуудын тоглолт байлаа. Сүүлийн хэдэн тойргийн турш лигийг тэргүүлж өрсөлдөгч Манчестер Ситигээс найман оноогоор тасраад байсан Манчестер Юнайтедыг түрүүлэх нь тодорхой боллоо, ийм нөхцөл байдал үүссэн үед улам чамбай, хариуцлагатай тоглолт гаргадаг гэхчилэн тус клубт хандсан магтаалын үгс тэднийг булаад байсан билээ. Гэвч магтсан хүүхэн хуримандаа унгав гэгчээр энэ улирлын аваргын цомыг хүртэхэд хараахан эрт байгааг өчигдрийн тоглолт харуулсан. Лигийн сүүлийг мушгигчдын нэг Уиган Атлетик 19-р байранд бичигдэж байсан. Тэгвэл DW цэнгэлдэхэд болсон тоглолтод Уиганы Шаун Мэлони 50 дахь минутад тоглолтын цорын ганц гоолыг оруулснаар энэ тойргоос Манчестер Юнайтед оноогүй үлдлээ. Улмаар талбайн эзэд гурван оноогоо авч 17-р байр луу дэвшсэн юм. Гэсэн хэдий ч Сэр Алекс Фергусоны залуус алдаагаа засаж чаддаг билээ. Тиймээс тэдний нэг бүдрэлтийг аваргын цомоо алдсан мэтээр бичих нь илүүц. Гол өрсөлдөгч Манчестер Ситигийн хувьд өчигдөр Уэст Бромвичийг Этихад цэнгэлдэхдээ хүлээж авсан. Энэ тоглолтод Манчестер Сити 32-р тойрогт Арсеналд ялагдсаныхаа уурыг гаргах мэт өрсөлдөгчөө 4:0-ээр хожлоо. Сержио Агуэро 6, 54 дэх минутад дубльдэж, улмаар Карлос Тевез 61, Давид Силва 64 дэх минутад гоолдсоноор энэ тоглолт тун ч ойлгомжтой болсон. Одоогоор Манчестер Юнайтед болон Манчестер Сити клубуудын хооронд таван онооны зай үлдээд байна. Тавдугаар сарын 1-нд Манчестерийн дэрбитэй.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гэвч магтсан хүүхэн хуримандаа унгав
2012-04-12