
Өнөө өглөө Умард Солонгос пуужингаа хөөргөхөд бэлдэн газар доор орших хөөргөх механизмын хавхлагны хаалтыг онгойлголоо.
Хөрш орнуудад тэдний энэхүү сансарын аль эсхүл зэвсэглэлийн хөгжлийг харах нь үнэндээ тэсвэрлэхэд бэрх бухимдал үүсгээд буй. Өмнөд Солонгос пуужин тусч магадгүй хэмээн таамаглаж буй Шар тэнгист тэнгисийн цэргийн хамгаалах усан онгоц илгээж, түгшүүрийн бэлэн байдалд орлоо.
Мөн өндөр чанарын техник, тагнуулын хиймэл дагуулыг ашиглан мэдээлэл цуглуулж, АНУ-тай хамтын ажиллагаа бэхжүүлж, үүсэж болзошгүй нөхцөл байдалд бэлдэж байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг цуглуулан хуралдаж, хариу арга хэмжээний талаар хэлэлцсэн билээ. Өмнөдийн Батлан хамгаалах яам уг пуужинг тус улсын газар нутагт тусах боломжтой нөхцөлд таслан зогсооно хэмээн мэдэгдсэн.
Мөн Өмнөд болон АНУ-ын цэргүүд Умард Солонгосын зүүн хойд хэсгээс цөмийн туршилтын бэлтгэлийн дохиог алсаас танддаг систем суурилуулж, ажиглалт хийн олон улсын эрх ашигт хурцаар занал хийлж буй тэмдэг илэрвэл даруй арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Т.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ