Казахстаны нийслэл Астана хотноо “Лондон-2012” зуны олимпийн наадмын эрх олгох Ази тивийн боксчдын тэмцээн болж байгаа билээ.Энэхүү тэмцээнд 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат БНСУ-ын тамирчин Ким Жун-Вонтой тоглож, 29:17-гоор өрсөлдөгчөө буулган авснаар мөнгөн медалийн болзол хангаж, Лондонг зорих эрхээ өвөртөлж чадлаа.
Ийнхүү монголын ширэн бээлийтнүүд ирэх зуны олимпийг дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй зорих болж байна.Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нар хэдийнэ олимпийн эрхээ аваад байгаа билээ.
Д.Цэцэг