
Энэ оны хоёрдугаар сард Америкийн Флорида мужид Мартин Трэйбон хэмээх 17 настай хар арьст хүүг буудан хороосон хэрэг гарсан билээ.
Уг хэрэгтэй холбогдуулан тус мужийн цагдаагийн прокурор өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Жорж Зиммерманыг хүүг хороосон сэжигтнээр татан баривчилж, ял асуухаар болсноо мэдэгдлээ.
Анхаасаа мөрдөн байцаалтын ажилтнууд өөрийгөө хамгаалах гэсэн хэмээн уг сэжигтэн этгээдийг баривчлаагүй байсан талаар, мөн арьс өнгөний ялгаа байсан болов уу хэмээх шүүмжлэл газар аваад байна.
Уг хэрэг тус мужийн Санфорд хотод болсон юм. Ахлах сургуулийн Мартин хүү дэлгүүрээс харих гэж явах замдаа испани гаралтай сэжигтэнд цээжиндээ буудуулан нас баржээ.
“Сэжигтэй санагдаад араас нь дуудсан боловч маргаан үүсэж, өөрийгөө хамгаалахын тулд л буудсан” хэмээн өөрийгөө зөвтгөхийг гэмт хэрэгтэн оролдож байна. Мартин хүү зэвсэг хэрэглэж байгаагүй байжээ.
Энэхүү хэргийн дараагаар Вашингтон, Чикаго хотуудад хар арьст иргэдийн эрхийг хамгаалах бүлгийн эсэргүүцлийн цуглааныг явуулж, уг сэжигтэнг баривчлахыг шаардаж байсан юм.
Т.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ