Хотын дарга волейболчдыг хүлээн авч уулзав

img

Буянт-Ухаа спорт цогцолборт болж буй Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээний зохион байгуулагч, дасгалжуулагчдыг Улаанбаатар хотын дарга Г. Мөнхбаяр өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр хоёрдахь удаагаа зохиогдож буй тус тэмцээнд амжилт хүсээд хамтран зохион байгуулагчийн хувьд Улаанбаатар хотын захиргаа бүхий л талаар дэмжлэг  туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлэв. Энэ сарын 10-15 ны хооронд зохиогдож буй тус тэмцээнд  Киргизстан, Малайз, Монгол, Хонг Конг, Тайландын тамирчид өрсөлдөж байгаа юм. Уг тэмцээнд манай баг тамирчид анхдугаар тэмцээний аварга Тайландын баг тамирчдыг буулган авсан амжиллтай оролцож байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ