
Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, “Мон-Мэс” эмнэлгийн зөвлөх эмч Л.Жамбалжав өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд түний нэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн онцгой газарт барилга барих гэж байгаа гэсэн асуудалд нэр нь холбогдоод байгаа билээ.
Тэрбээр "Би “Мон мэс” эмнэлгийг үүсгэн байгуулсан хүний нэг мөн.
Гэхдээ энэ эмнэлгийн эзэн нь биш. Өнгөрсөн намраас тус эмнэлэгт зөвлөх эмчээр ажиллаж эхэлсэн.
“Мон-Мэс” эмнэлэг, бид хоёр бол тусдаа асуудал.
Энэ эмнэлэг бол 24 цагаар түргэн тусламжийн үйлчилгээ үнэ төлбөргүй, зөвхөн даатгалаар үйлчилдэг монголд цорын ганц хувийн эмнэлэг. Түүнээс гадна барилга барих газрын зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан.
Гэтэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Баттөгс намайг хэвлэл мэдээллээр “бохир гартай гавьяат” хэмээн хочилж, хэвлэлээр хувь хүн, гэр бүрийн асуудлыг нийтэд дэлгэсэн. Тиймээс нэр төрөө сэргээх үүднээс холбогдох байгууллагуудад нь хандана ” гэлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ