
УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн талаар Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг хэлэлцэж байна. Цагаасаа хожуу эхэлсэн энэ хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв, буруу гэсэн санал хураалтыг маргааш үдээс өмнөх чуулганаар хэлэлцэхийг хүслээ.
Харин УИХ-ын дэд дарга Н.Энхболд “Үндсэн хуулийн цэц биднийг алдаагаа засах хэрэгтэй хэмээгдээд үүрэгдсэн. Бидний шийдвэр хүчингүй болох вий” гэсэн юм. Энэ мэт байдлаар гишүүдийн дунд маргаан дэгдэж байлаа.
Энэ талаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “УИХ сонгууль ойртож байна. Асуудалд төрийн эрх ашгийн үүднээс хандая. Гишүүд санал хураагаад Цэцийн шийдвэрийг авна авахгүй гэдгээ шийднэ.
Тиймээс УИХ-ын гишүүн болгон хариуцлагаа ухамсарлаж байгаа гэж найдаж байна.
Хоёр намын талцсан байр суурь надад таалагдахгүй байна. Эндээс гарах үр дагавар сайн байж чадахгүй. Ийм байдлаар сонгуулийн зарчмыг олон нийтэд ойлгуулна эвэл амжилт олж чадахгүй.
Хоёр намын бүлгийн байр суурь дэндүү хол байна. Танайх ингэвэл манайх ингэнэ гэсэн байр сууринаас хандаж байна. Тиймээс маргааш өглөө болтол гишүүд дор бүрнээ энэ асуудалд нухацтай ханд. Энэ асуудлыг маргааш хүртэл хойшлууллаа. Үүнийг хоёр намын бүлэг дээр сайтар ярилцаарай” гэв. Ингэснээр УИХ-ын пүрэв гарагийн чуулган өндөрлөлөө.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ