Хүмүүжигч нар мэргэжил эзэмшиж байна

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Мэргэжил эзэмшүүлэх төвөөс хорих 423-р ангид ял эдэлж байгаа хүмүүжигч нарт нэг сарын хугацаатай түр сургалт явуулж дуусчээ.  Сургалтад нийт 84 хүмүүжигч хамрагдсанаас өрөгч угсрагчаар 21, засал чимэглэл мэргэжлээр 27, сантехник-гагнуурчнаар 36 хүмүүжигч суралцсан байна. Шалгалтаа амжилттай өгсөн хүмүүжигчдийг ажлын байраар хангах зорилгоор нэр бүхий 20 хүнийг Булган аймагт барилга барих ажилд, бусдийг нь тухайн албаны хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулахаар шийдвэрлэжээ. Дашрамд дурьдахад ШШГЕГ нь энэ оны эхний хагас жилд багтаан 403, 413, 417 435 дугаар ангийн нийт 300 орчим хүмүүжигчдэд  мэргэжил олгох сургалт явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ