Станцад гэмтэл гарлаа
“Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн станцад гэмтэл гарсны улмаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт яг одоо Бөхийн өргөө, Нарантуул, Баянзүрх зах, Оюутны хотхоноор цахилгаан тасраад байна. Станцад гарсан гэмтлийн шалтааныг тогтоохоор мэргэжлийн баг ажиллаж байна. Гэвч тус станц хэдэн цагт гэмтлээ бүрэн завсарлах нь одоогоор тодорхойгүй байна. Цахилгаан тасарсан нутаг дэвсгэрийн иргэд нэлээд бухимдалтай байгаа аж. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ