“Шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэх”
Орхон аймгийн Прокурорын газрын нийт прокурор, туслах ажилтнуудыг оролцуулан “ДНХ-ийн шинжилгээний тухай”, “Шинжилгээний байгууллагаас гадуур шижилгээ хийлгэх” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дэд дарга, шинжээч эмч Ж.Гэрэлмаа ДНХ-ийн шинжилгээгээр гэмт хэргийн ул мөрийг хэрхэн илрүүлсэн, олон улсын практикт шинжлэх ухаан, техникийн дэвшлийг ДНХ-ийн шинжилгээ явуулахад өргөн ашиглах болсон, генетик мэдээллийн санг бий болгохын ач холбогдол, генетик мэдээллийн санг үүсгэх, хадгалах, хэрэглэх тухай болон хэргийн газар, хүний бие, цоцсоос хэрхэн дээж авах, хадгалах, ДНХ-ийн харьцуулах шинжилгээний үр дүн, энэ төрлийн шинжилгээ хийхэд прокурор, мөрдөн байцаагчаас шинжээчид тавих асуулт зэрэг асуудлаар лекц уншиж, сургалтын явцад сонирхсон асуултанд хариулт өгсөн байна. Мөн ахлах шинжээч Б.Эрдэнэ-Очир Амеркийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчооны нотлох баримт цуглуулах багийн ерөнхий ойлголт, хэргийн газрын үзлэгт багийн ахлагч, зурагчин, зураглал гаргагч, нотлох баримт хамгаалагч, нотлох баримт илрүүлэгч, мэргэжилтнүүд гэсэн бүрэлдэхүүнийг байгуулж оролцох ажлын практик, шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэхэд анхаарах асуудал зэрэг сэдвээр мэдээлэл хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ