Д.Жаргалсайхан: Монголын нүүрсэнд Хятад монополь үнэ тогтоох аюул нүүрлэж байна

img

Манай улсад үйл ажилагаа явуулдаг 500 гаруй сая тонн нүүрсний нөөцтөй “Саус Гоби Сандс” компанийг Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалттай “Чалко” компани худалдаж авсан байна. Энэ нь Монгол Улсын үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулж  байна гэж Улсын их хурлын гишүүн Ц.Сэдваанчиг, Г.Баярсайхан, эдийн засагч Д.Жаргалсайхан нар үзэж өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ тухай эдийн засагч Ц.Жаргалсайхантай ярилцлага хийлээ. -“Саус Гоби Сандс” компанийн 57.6 хувийг “Чалко” худалдан авах саналаа ирүүлсэн гэж таны мэдээллээс ойлгогдлоо. Энэ нь манай Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх үү? - “Саус Гоби Сандс” компани саналаа ирүүлж, үүнийг нь “Айвенхоу майнз” зөвшөөрсөн байгаа. Үүнийг нь олон улсад мөрдөгддөг Виржиний хуулиар зөвшөөрдөггүй юм. Санал тавьснаас 35 хоногийн дотор бүх хувьцаа эзэмшигчид уг асуудлыг танилцуулдаг. Энэ хугацаанд ямар ч наймаа хийгдэхгүй. Бид энэ хугацаанд амжиж ийм хууль гаргасан байхад хууль буцаж үйлчилдэг гэсэн дүрэм үйлчлэхгүй. Бид ингэж олон улсын хууль, дүрмийг ашиглах ёстой. Энэ хуулийг гаргаж өгөхгүй бол тэдэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй. -Энэ хууль батлагдахгүй бол хятад манай улсад нүүрсний монополь үнэ тогтоох аюулгүй гэж харж болох уу? -Байгалийн баялгаасаа ашиг олохоор итгэл тавьж буй нүүрсний борлуулалт бүгд нэг гарт төвлөрөх гэж байна. Би өнөөдөр аливаа нэг улсын тодорхой засаг орон ярьж байгаа  юм биш. Аль ч улсад өөр нэг улсын Засгийн газрын эзэмшсэн компани томоохон хувь эзэмшигч орж ирвэл буюу манай нүүрсний худалдан авагч нийлүүлэгч хоёр нэг тал болчихвол монополь үнэ тогтооно.  Үүнээс бид айж байна. Дэлхийн бүх орон монополь үнээс айдаг. Монополь үнэ зах зээлийн эдийн засгийн үндсийг тасалдаг. Ийм үед Засгийн газар дуугарахгүй байгаа бол иргэд дуугарч байна. Тэднийгээ төлөөлж би дуугарч байна. Маш яаралтай энэ сардаа багтааж бид Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийг батлах хэрэгтэй байна. -Виржиний хууль гээд байгааг тайлбарлаж өгөөч? -“Саус гоби Сандс” компани Виржинид бүртгэлтэй. Энэ компанийн байрладаг улс буюу Английн хуулиар “Саус Гоби Сандс”-ыг зарж байгаа үйл ажиллагаа худалдан авалтыг 37 хоногийн дотор барьж байдаг. Энэ хуулиар том хувьцааг нэг хүн авахад бусад жижиг хувьцаа эзэмшигчдийнх нь саналыг авдаг. Тэр 35 хоногийг бид өдөр болгон тооллоо. Өнөөдөр бидэнд 30 хоног байна. Хэрвээ энэ хугацаанд багтаад Монгол Улсын Засгийн газар Ашигт малтмалынхаа хуулиндаа өөр орны Засгийн газар 25 хувиас дээш хувь эзэмшсэн аливаа нэгэн компани Монгол Улсын аливаа нэгэн компанийн 35 хувиас дээш хувийг худалдаж авбал төр засгаас нь зөвшөөрөл авдаг гэдгийг суулгавал бид айх зүйлгүй болно. Австралид гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөл гэж байна. Энэ дотор нь иргэдийнх нь төлөөлөл байдаг. Үүгээр бүх гадаадын хөрөнгө оруулалтын асуудал ордог. Энэ бүтэц Америк, Канадад байна. Зах зээл тогтсон, тэдний жишиг болсон, стандарт болсон улс орнууд ийм байхад бид яагаад энэ хуулийг хийхгүй байгаа юм бэ. УИХ-ын гишүүдээс энэ саналыг гаргасан байна. Одоо энэ хуулийг хэлэлцэх шатанд явж байна. Үүнийг бид өдрөөр биш, цагаар хэмжих ёстой. Энэ шаардлагыг тавиад манайхан бүгдээрээ чадах чинээгээрээ тэмцэх ёстой. Бид ардчилсан орны ардчилсан иргэд. Би өөрийнхөө эрхийг эдлэж байгаа. Та бүхэн ч мөн эдлэх ёстой. Үүнийг Хятадын болон бусад улс орны Засгийн газар, хөрөнгө оруулагчид бүрэн ойлгож хандана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Учир нь бусад бүх оронд ийм хууль, дүрэм үйлчилж байгаа. Хэрвээ иргэдийнхээ төлөө ийм чухал ажлыг төр засаг хийхгүй юм бол бид дараагийн сонголтоо хийх ёстой. -Овоот толгойн орд стратегийн ордод бүртгэгдээгүй. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх үү? -“Саус Гоби Сандс” компанийн эзэмшиж байгаа орд газар Өмнөговь аймгийн найман сумын нутагт байдаг юм билээ. Стратегийн мөн ч бай, биш ч бай Монголын аливаа нэг компанийн нүүрс нийлүүлдэг олон зуун сая тоннын нөөцтэй ордод өөр орны Засгийн газар үнэ тогтоох боломжтой байна гэдэг аль ч оронд тэвчиж болохгүй зүйл. Энэ тодорхой нэг орны өөрийнх нь тухай биш, бид зарчмын асуудал ярьж байна. Ард түмнээ төлөөлөн шийдвэр гаргадаг төр нь өөр нэг орны нүүрсний нийлүүлэлтийн үнийг тогтоож болохгүй гэж бид үзэж байна. -Уул уурхайн ордуудтай явагдаж байгаа гэрээнүүдийг манай Засгийн газар хянаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл ихээр гардаг. “Саус гоби сандс”-ын талаархи мэдээллийг ЭБЭХ-ний сайдаас тодруулахад үгүйсгэж байсан? -“Financial times” сонины дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн дугаарт энэ компани Монгол Улсын Засгийн газраас албан бусаар зөвшөөрөл авсан тухай өгүүлбэр нийтлэгдсэн. Бид томоохон хэмжээний гэрээнүүдтэй холбоотой мэдээллийг авч байх ёстой. Засгийн бүх үйл ажиллагаа ил тод болох ёстой. -Манай улс гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Энэ мэтээр зохистой харицаа нь алдагдаад байх шиг байна. Хөрөнгө оруулалтыг бид ямар замаар татах ёстой юм бэ? -Бид зайлшгүй гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Гэхдээ гадаадын хувийн хөрөнгө оруулалтыг дэмждэг болохоос бусад улс орын Засгийн газрын хөрөнгө оруулалтыг өөрийнх нь компаниар нь дамжуулан дэмжих ёсгүй. Үүнийг аль ч орон дэмждэггүй. Тухайн оронд зээл тусламж үзүүлэх бол өөр асуудал. -Энэ хууль гарвал гадаадын хөрөнгө оруулалтыг доош нь татах вий гэсэн болгоомжлол хүмүүст байх шиг байна? -Миний бодлоор тийм зүйл байхгүй. Энэ хуулийг гаргаснаар Монгол Улс хувийн сектороо дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна гэдгийг бусад улс орон ойлгоно. Ийм хууль гарснаар Монгол Улсад монополь үнэ тогтоох боломжгүй болно. Өнөөдөр бид Тавантолгойн нүүрсийг 70 ам.доллараар зарж байна. Гэтэл энэ ордоос нэг км зайд Ухаа худаг 114 ам.доллараар худалдаж байна. 44 ам.доллараар бид хямд зарж байна. Засгийн газар ямар гэрээ хийсэн юм бэ. Энэ бүх асуудлыг хэлэхгүй байж байгаад хийчихлээ гээд бүх зүйл дууссаны дараа олон нийтэд мэдээллэдэг. Үүнийг хийсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой. -Манай нүүрсний цорын ганц худалдан авагч Хятад өөрсдөө орд газрыг маань худалдаад авчихаар эдийн засгийнхаа хурдыг уул уурхайгаараа төсөөлөн харж байгаа биднийг ямар үр дүн хүлээж байна вэ? -Аль ч орон худалдаж авч байгаа зүйлээ хямд болгохын тулд нийлүүлэлт талдаа эзэн суух ёстой. Энэ бол Хятад сайн, муу асуудал биш. С.Заяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

[:
нээрээ МАХН байрыг хэн шатаасан бэ? хэн таван хүнийг буудсан бэ? шалгаарай найз аа
2012-05-03
Тусгайгийхан байжээ:
2008.07.1-ны 21.00-цагийн үеээс гэнэт СПОРТ маягийн биетэй өндөр залуучууд олноор ирж Шангирила HOTEL-оос Барилгын дулаалгын Хөөсөнцөрийг Зохион байгуулалттай зөөж Галруу нэмж их зоригтой МАХН-ны шатаж бгаа байруу орж Архи Виски авч, хүмүүст тарааж блаа. Шөнө нь тэд Трактор асааж ирээд Байрыг нурааж блаа гэдэг. Мөн Тэд л МОЛОТОВЫН Коктелоор Гал тавьсан юм. Эд ХЭН бэ? Эд нарыг Танилаа ЭД НАР БОЛ ТУСГАЙГИЙХАН БАЙЖЭЭ. ЭНХБАЯРЫГ Барих үед Зармыг нь хүмүүс таниж бна.Нүүрээ Нуудаг нь тийм учиртай юм бжээ.
2012-04-16
[:
нээрээ МАХН байрыг хэн шатаасан бэ? хэн таван хүнийг буудсан бэ? шалгаарай найз аа
kh:
ene dendej bna shu, harsaar suugaad, hyatadiig zuhseer suugaad bid bayalgaa untgui aldah gej bna shuu de, bidniig tuluulj bui tur zasgiin tusheed yamar haralgan bnaa. irged olj haraad heleed bna shu de, endees sanaa avah, setgel zovoh emzegleh zuil alga bna gej u
2012-04-16
неюс мн элбэгдорж Лу болдын
2012-04-16
Зочин:
Элбэгдорж сүүлд ерөнхий сайд болохдоо Шинхуа Мак тай тогтвортой байдлын гэрээ хийж хэдэн юань авсан хулгайч шүү дээ
2012-04-16
Зочин:
Жагаа.д 9443Х энэ наймаанд орж байгаа эсэхийг шалгах Гол нөөц нь энд байгаа шүү Уг нь орохгүй л байх ёстой Хулгай ч нар А г амжаад өгчихсөн бол дуусаа Он гараад өгөөөгүй л байсан даа
2012-04-16
ЗОЧИН:
Яг зөв, одоо ерөнхийлөгчийн засаглалтай болох цаг болжээ, өнгөрсөн 22 жилийн түүх жижиг улсад олон толгой, олон ашиг сонирхол хэрэггүй, бүх зүйлийг нэг гарт зангидаж хөгжих хэрэгтэй болжээ.
2012-04-16
NEWS.MN OGLOOGUUR ERT SETGEGDEL ORUULAHGUI CHAALJ BAINA GEED SETGEGDLUUD HAAJ BAINA. IIM L BAINA DAA HUMUUSEE
2012-04-16
EAGLE TV, NEWS.MN MAN-D BUREN HUDALDAGDSAN BAINA. ARDCHILLIIN GANTS DUU HOOLOI BAISAN HAIRAN EAGLE TV MAANI BAYARCHUUDAD ZARAGDSANAAS HOISH, MAN-N BAYLUURSAN IH MONGOND HUDALDAGDAN ARD TUMNIIHEE ESREG AJILLADAG BOLLOO. HEVLEL MEDEELEL YADAJ HAGAS NI ENE MANGASUUDAD, TSUSAN GARTAI COMMUNISTUUDAD HUDALDAGDAHGUI ARD TUMNIIHEE TALD UNENII TALD ZOGSOOCH!!!!!
2012-04-16
Тукаа:
Хэдэн ч насандаа Биеийн өндөрөө нэмэгдүүлж Өндөр болохыг хүсвэл www.TALL.mn -д зочлоорой
2012-04-16
зочин:
Ийм мэдээ сонсохоор бухимдал төрөөд боож үхэх бор шидэмс нь ч олдохгүй юм ядаж байхад. яавал зохилтой вэ?
2012-04-16
Санал:
Элбэгээ яагаад чимээгүй байнаа. Ашиг сонирхолын зөрчил энэ мөнүү.. чинии
2012-04-16
Hi:
Tanid mongoliin Ali company zahialga ogsiin.
2012-04-15
unshigch:
elbegee guai ooroo eh ornoo zarahad gar bie oroltsood manlailaad baigaa yum bishuu. shudarga dur esgeed. ene nohrig eronhilogch bolsonoos hoish uls eh oron maani bur ch hetsuudej baina. MANANguud niileed eronhilogchteigee zailbal taarna.
2012-04-15
ЗОЧИН:
ХУУЛИА МАШ ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦЭЭЧ ЭЭ . НААД ЧАЛКОГИЙН НАЙМАА ХИЙГДЭХЭЭС ӨМНӨ . ЭНЭ МУУ ИХ ХУРЛЫН ДАЛАН ЗУРГАА ОДОО ЯАГААД ЗҮГЭЭР СУУГААД БАЙГАА ЮМ БЭ? ИНГЭЖ БАЙЖ ТА НАР СОНГОГДОНО ГЭЖ БҮҮ ГОРЬД ХЭН ЭХЭЛЖ ЭНЭ ХУУЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХИЙГ НЬ ХАРЬЯ . ЭХ ОРНОО ГЭЖ БОДДОГ ХҮН БАЙВАЛ ДАРУЙ ДУУГАРААЧ ЭЭ . ХУДЛАА ЭНХБАЯР ЭНЭ ТЭР ГЭЭД ЦАГ БАРААД БАЙХ ЮМ ЮУН ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ ЭНЭ ТЭР НААНА ЧИНЬ ЭХ ОРОНГҮЙ БОЛОХ ГЭЭД БАЙНА
2012-04-15
SY:
Одоо Монголчууд урт шар дээлтээс ангижирсан бол СҮ овогтоос салах болсон. Энхбаяр өөрөө идчихдэг хомхой байсан бол СҮ бол өөрөө харийнхантай хомхойрч иддэг. Тэгээд Хятадын талыг хэтэрхий их барьдаг тул энэ хүнээс эх орноо цэвэрлэх хэрэгтэй
2012-04-15
zochin:
51:49 % geree baih jostoi bhaa. Teneg hun ch uuniig sain oilgoh bh aa? Uund strategiin ch bai taktykiin ch bai jalgaa ju baihgui bh aa?.Gereend gariin useg hen zursan we? Ene ni hend ashigtai bsan we?
2012-04-15
muugii:
strategiin ord gdg balai ner tomeog avch xayad jijig tom gexgui bux bayalgiig neg l xuulind negtgej niited oilgomjtoi uls oron ard tumend ashigtaigaar tsegtslexgui bol bid nariig xoorondoo xemleldej bx xoorond gadnii novshnuud amjuulj bnashtee.odoo guisan guigaagui xorongo oruulalt orj irneshtee.
2012-04-15
chuka:
манай 76 хувийн ашиг сонирохлынхоо төлөө явж байгаа энэ үед бүхнийтээрээ ажил хаялт хийж ганц ерөнхийлөгчийн засагтай болсон нь дээр юм
2012-04-15
ЗОЧИН:
Яг зөв, одоо ерөнхийлөгчийн засаглалтай болох цаг болжээ, өнгөрсөн 22 жилийн түүх жижиг улсад олон толгой, олон ашиг сонирхол хэрэггүй, бүх зүйлийг нэг гарт зангидаж хөгжих хэрэгтэй болжээ.
Oyun:
http://www.gonews.mn/post.php?id=3973 Бүгд ой санамжаа алдаж болохгүй
2012-04-15
ene Zorig saidantsariig zailuulj idsen uusand ni tootsoo hiigeech ee
2012-04-15
БАР:
Манай засгийн газар болон АМХЭГ үүнийг ойлгодог юм болов уу Жаргалсайхан та тэдэнд сайн ойлгуулж өгөөрэй Танд баярлалааааа Нөгөө Соко бил үү манай нефтийн ордыг Хятадад зарчихсан хэрэгээс сургамж авахгүй л байна дааааа
2012-04-15
zochin:
mongol uls udahgui muhun tun udahgui hamag baigaliin bayalagiin MANamiihan liesens nereer gadniihand zarchaad alga bolood ugnu t1 maluud jinhene uher nerendee taarsan maluud
2012-04-15
buduuleg 1n:
nutsul baidaliig boditoor zohihijuulah huuliggui bolood ingej ba gej oilgoloo . tageed bodson um gevel zasag barigchid medehguidee ingeed ba uu meden budilaad ba uu ??? minii t1 uhaand uls ni buren baival uuruu ch buren baimaar yadaj idej uuh ni ni hurtel uuriinhuuruu baimaar bi medehgui um tusuulj aij baigaar mini bol togloomiin uls um boltson um uu daa
2012-04-15
german:
elbegee yu bolood bnaa minii eh oron, Ail heseed yavj baih hoorond chin Eh orniig mini zaraad bna shuu; aav Elbeg darjoo ???????????????????????
2012-04-15
rub:
hu nam bish sh dee, mongol ardiiin nam yum bishuuuu? anduursan uu? yav,
2012-04-15
Zochin(jiriin):
Ed nar chin bugd hudalch, Elbegdorjid husej sanlaa ogsiim bish, Enkhbayariig gargahguin tuld l sanlaa ogsiimshdee! Tiimees naad durakdaa bitii naid!
2012-04-15
Elbegdorj-ooo:
hvvyee Elbegdorjoo chi haana bnaaa. ene uls orond chini yu bolood bgaag medej bna uu. eronhiilogch bolohoos chini omno chamaig bi odor bvr bvten odorjin zuragtaar hardag bsnaa sanaj bna. harin odoo chi alga bolchihson yumuu. Zuragtaar garah bvrdee yu gej yrij, amladag baisnaa martchihsan yumuu. chi tegeheer hudalch bolj taarah ni ee.
2012-04-15
Zochin(jiriin):
Ed nar chin bugd hudalch, Elbegdorjid husej sanlaa ogsiim bish, Enkhbayariig gargahguin tuld l sanlaa ogsiimshdee! Tiimees naad durakdaa bitii naid!
aa:
Таны энэ хөндөж буй асуудал Энэ Энхбаярын шуугианаар замхрах тал руу орж байна шүү. Энэ тухай яагаад дуугарахгүй байна аа Монголчуудаа. Энхбаярын асуудлыг тэгтлээ дуулиан шуугиан болгох хэрэг байна уу. Тэртээ тэргүй буруутай бол шийтгэгдээд, Зөв бол гараад л ирнэ биз. Одоо тэр Удвал тэргүүтнүүд болих хэрэгтэй.
2012-04-13
zochin:
миний эх орон юу л болоод байна даа. би 21 тэй улс төрийг сайн мэдэхгүй ч эх орныхоо сайн сайхны төлөө тэмцэж, амь насаа өгхөд ч билэн байна
2012-04-13
zochin:
САНАЛ НЭГ БАЙНА. МАНАЙ ХАР ТОЛГОЙТУУД, ГАДНЫ ШАР ТОЛГОЙТНУУД ХУУЛЬ ЁСОНД ЗАХИРАГДАХАА БАЙЖЭЭ. БАС ГАДААД ГҮЙЛГЭЭ НЬ МОНГОЛООР ДАМЖИЛГҮЙ ХИЙГДДЭГ ҮНЭН Ш ДЭЭ. ОЮУТОЛГОЙН ГАДААД БАРИЛГЫН, ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН КОМПАНИУДЫН ГҮЙЛГЭЭ МОНГОЛОООР БУС БЭЭЖИНГЭЭР ДАМЖДАГ ШҮҮ ДЭЭ. ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БАДРАА НҮҮРСНИЙХЭЭ МАШИНУУДЫГ БОДОХООС АРД ТҮМНЭЭ НЭГ ӨДӨР БҮТЭН ЦАХИЛГААНТАЙ ХОНУУЛЖ ҮЗЭЭГҮЙ Ш ДЭЭ. НОЁН, НОХОЙ 2 ИЖИЛХЭН ЮМ ДАА.
2012-04-13
Jargalsaikhan:
Jargsaikhanig Erunhii Said bolgoh heregtei. Ali ch nam d harialagdadgui, mash ikh medlegtei bas shudarga khun.
2012-04-13
Energy resource iin MMC bas Virginy-d burtgeltei sh dee.
2012-04-12
энэ мэдээлэл гараад нилээн хэд хонож байна Жаргалсайхан л эхэлж дуугарч байх шивдээ нөгөө авилгач 2 намын нөхдүүд яах бол гэсэн таг шүү Энэ 2 намаас л монголчууд минь хурдхан салахгүй бол нэг мэдэхэд гишгэх газаргүй хөл гэдэг болох бий вий дээ
2012-04-12
Jargalsaikhan:
Jargsaikhanig Erunhii Said bolgoh heregtei. Ali ch nam d harialagdadgui, mash ikh medlegtei bas shudarga khun.
МоАХ Бусад төрийн бус байгууллагатай хамтран тэмцэх хэрэгтэй
2012-04-12
ard:
900.000.000 am dollar hudalaa shuu. 2.5 Ter bum am. dollaraar zarah geree Hong Kong d hiisen shuu !!!!!!!!!!!!! 900 say gedegeer MGL ulsiin tatbaraas zugataaj b.gaag holbogdoh b.guullaga anhaarna uu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2012-04-12
mongolchuudaa en hu namiin hulgaich nariig solohgui bol amdarah hezuu boloo shuu
2012-04-12
rub:
hu nam bish sh dee, mongol ardiiin nam yum bishuuuu? anduursan uu? yav,
pro et contra:
Ер нь бас нэг орхигдуулаад байгаа маш чухал сэдэв бол энэ офшор бүсэд бүртгэлтэй монголд томоохон уул уурхайн төсөл хэрэгжүүлж байгаа болон лиценз эзэмшдэг компаниудыг цэгцлэх хэрэгтэй байгаа юм. Дээр дурьдсан хувьцаа худалдах хэлэлцээр Виржинд бүртгэлтэй компанийн хувьцааг зарах асуудал яригдаж байгаа юм. Энэ 900сая орчим долларын наймаанаас Монгол улс нэг ч цэнтийн татвар авах эрх зүйн үндэс байхгүй байна гэж боддоо! QGX Баруун нарангийн ордыг бас зарахад иймэрхүү л наймаа явагдсан. тэр 600 гаруй сая долларын наймаанаас Монгол улс ямар татвар авсан бэ?
2012-04-12
Oyun:
http://www.gonews.mn/post.php?id=3973 Бүгд ой санамжаа алдаж болохгүй
ard:
900.000.000 am dollar hudalaa shuu. 2.5 Ter bum am. dollaraar zarah geree Hong Kong d hiisen shuu !!!!!!!!!!!!! 900 say gedegeer MGL ulsiin tatbaraas zugataaj b.gaag holbogdoh b.guullaga anhaarna uu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!