Орон сууцны үзэсгэлэн яармаг эхэллээ

img

Бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх зорилготой үзэсгэлэн яармаг өнөөдрөөс эхлэн Оросын соёл шинжлэх ухааны төв”-д зохион байгуулагдаж байна. Төрийн ордонд болох “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-д  зориулсан уг үзэсгэлэнд  70 гаруй компани оролцож байна. Тухайлбал  “Эко констракшн”,  “Москва комплекс”, “Тектоник”, “Хилчин хотхон”, “Бэрэн констракшн”,”Ханан групп”, “Каркас” ХХК  зэрэг томоохон компани оролцож байна.Уг үзэсгэлэнд оролцогч барилгуудын хамгийн доод үнийг “Харуул алтай “хотхон 910 мянгаас нэг сая төгрөгөөр  49-64 мкв байрыг сонгох боломжтой байна. Харин дундаж үнэ  “Golden park” цогцолбор  1 мкв  1сая 600 мянга, “Khansvill” 2 сая төгрөгийн өртөгтэй байлаа. Уг үзэсгэлэнд оролцож буй барилгуудын зарим нь дөнгөж баригдаж эхлэх гэж байгаа бол ихэнх нь энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад орох  бөгөөд сонирхож буй жижиг талбайтай орон сууц цөөн  байсан тухай иргэд хэлж байна. Үзэсгэлэнгийн үеэр   хөнгөллтэй орон сууцны зээл олгоход бүрдүүлэх материалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг байршуулжээ. Тиймээс  хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд “Капитал” банкинд дараахи зээлийн материалыг бүрдүүлж өгөхөөр журамлажээ. Орон сууц худалдан авах зээлдэгчид тавих шаардлага: Банкны салбар, нэгж оршин буй тухайн орон нутагт байнгын оршин суугч байх, Сүүлийн 1.5 жилээс дээш хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр тогтвор суурьшилттай ажиллаж байгаа, цаашид тогтвортой ажиллах, Хувиараа бизнес эрхлэгч бол сүүлийн 1.5 жилээс дээш хугацаанд тухайн бизнесийн үйл ажиллагааг тогтортой эрхэлсэн, үйл ажиллагааны орлого баримтаар баталгаажсан байх, Хэвийн зээлийн үлдэгдэлтэй байж болох бөгөөд зээлдэгчийн бүх зээлийн төлбөрийг өрийн дүнд оруулан тооцсон байх, Өрхийн өр, орлогын харьцаа татварын дараах орлогын 45 хувиас ихгүй байх, Хамтран зээл хүсэгч нь зээл хүсэгчийн гэр бүлийн гишүүн байх бөгөөд тухайн зээлийн зээл, хүүний төлбөрийг хамтран төлөх санхүүгийн чавартай байх /Гэр бүлийн гишүүд гэдэгт эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч хамаарна/, Зээл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ Зээл хүссэн өргөдөл Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчийн анкет, ЦЕГ-н тодорхойлолт / нэг сарын дотор авсан байх/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны тодорхойлолт / нэг сарын дотор авсан байх, Байнга оршин суугаа Засаг даргын тодорхойлолт /Ам бүлийн гишүүдийн овог нэрийн хамт/ 14 хоногийн дотор авсан байх, Түр барьцаа хөрөнгийн хувьд Улсын бүргэлийн ерөнхий газраас авсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэ йхолбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /14 хоногийн дотор авсан байх, Дундын өмчлөлийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих бол энэ талаархи гэр бүлийн гишүүд, хамтран өмчлөгч нарын бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, итгэмжлэл, Орлого нотлох бусад баримт буюу харилцаа, хадгаламж, картын дансны хуулга, Банкнаас шаардсан бусад бичиг баримт, Цалинтай холбоотой бүрдүүлэх бичиг баримт Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажсан хуулбарыг эх хувьтай тулгаж авах /сүүлийн хёор жилийн хугацаан төлсөн НДШ болон ажил албан тушаалын өөрчлөлтийн хавсралтын хуулбар/, Ажил олгогч байгууллагад үндсэн ажилтнаар ажиллаж байгаа хугацаа болон сарын дундаж цалингийн тухай ажлын газрын тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын газрын үнэмлэхний хуулбар, Бусад цалин, орлогыг батлах баримт, Хийснээр цалинждаг, улирлын чанаттай ажитай тохиолдолд цалнгийн тогтвортой байдлыг батлах баримт, Хувиараа бизнес эрхэлдэг бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ҮТЕГ-ын улын бүртгэлийн албаны тэмдгээр баталгаажсан хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчдын хооронд хийсэн гэрээ /Нотариатаар баталгаажсан хуулбар/, Сүүлийн хоёр жилийн татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан, Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, лиценз, ажлын байрны дүгнэлт /Нотариатаар баталгаажсан хуулбарыг эх хувьтай нь тулгаж авах/ Эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааг батлах батлах бусад баримт, /нэг жил таван сараас доошгүй хугацаанд/, Өрхийн болон бизнесийн үйл ажиллагааны орлого, зарлагын баримт, үр ашгийн тооцоо болон бараа материалын үлдэгдлийн тайлан, орлого зарлагыг тэмдэглэсэн хувийн тэмдэглэл, татвар төлөгчийн цэнхэр дэвтэр, Хамтран зээл хүсэгчийн зүгээс бүрдүүлэх бичиг баримт Хамтран зээл хүсэгч нь үндсэн зээлгэдчийн нэгэн адил орлогоо тодорхойлох, Зээлдэгч болон хамтран зээл хүсэгчийн хоорондын холбоог тодорхойлох, Хамтран зээл хүсэгч нь үндсэн зээлгэдчийн нэгэн адил бичиг баримт бүрдүүлнэ. Н.Түвшин, Н.Ариунаа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

h:
EN BAIRNI UENEE BUULGAACHEE T1 YUMUU heden tugrugnii tsalintai bilee jahan bodj ali ali taldaa bolomjtoi baimaar yum 50.60 say tugrug tiim amar mung bish shuu dee mgl chuud yasan bayan boltsiin bee 1heseg ni nuguu heseg ni bur yaduu boljdee hool unaa gd taarch bhd t1 malnuud yu gj iim untei bair avch chadhiin bee shulaachidaa
2012-05-29