Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлэхийг уриаллаа
Монгол Улс ногоон эдийн засгийн үзэл баримтлалын концевцийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд өнөөдөр цэвэр үйлдвэрлэл ба тогтвортой хэрэглээ сэдэвт семенарыг БОАЖЯ, МҮХАҮТ-тай хамтран зохион байгууллаа. Монгол улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө цэвэр үйлдвэрлэлийг дэмжих хэд хэдэн зорилтууд оруулсан. Тодруулбал, байгаль орчныг нөхөн сэргээх баталгаагүй бол эдийн засгийн ямар ч ашигтай хөтөлбөрөөс татгалзах, хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, гэр хорооллыг орон сууцжуулах, байгаль орчинд халгүй цэвэр технологийг нэвтрүүлэх ажлуудыг хийх юм байна. Дэлхий дээр ойрын 50 жилд тулгамдах асуудлыг НҮБ-аас гаргажээ. Үүнд эрчим хүч, ус, хоол хүнс, байгаль орчин, ядуурал гэсэн зүйлсүүд эхний тавьд бичигдсэн байна. Эдгээр зүйлийн хомсдлыг багасгахын тулд цэвэр үйлдвэрлэл хамгийн түрүүнд шаардлагатай гэж байгаа юм. Тиймээс түүхий эд, материал, ус, эрчим хүчийг хэмнэлттэй зарцуулах, үйлдвэрлэлээс гарч байгаа хог хаягдлын хэмжээг зайлуулахын өмнө бууруулах, ингэхдээ үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд хог хаягдлын хэмжээг багасгах арга замыг ашиглахаар болжээ. Б.Буянзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ