Хөлбөмбөгийн шүүгчийн анхан шатны сургалт өндөрлөлөө

img

Монголын хөлбөмбөгийн холбооноос Фифа-гийн албан ёсны шүүгчдийг нэмэгдүүлэхээр хөлбөмбөгийн шүүгчийн анхан шатны сургалтыг энэ сарын 6-12-ны хооронд зохион байгууллаа. Тус сургалтад шүүгч болох хүсэлтэй 50 орчим залуу хамрагдаж байгаагаас гадна охид эмэгтэйчүүд 40  гаруй хувийг эзэлж байна. Монголын хөлбөмбөгийн холбоо энэ онд Фифагийн албаны ёсны нэг шүүгчтэй болсон. Харин уг боломжийг аль болох олон  хүүхэд залууст олгох үүднээс хөлбөмбөгийн шүүгчийн анхан шатны сургалтыг явуулж эхлээд байгаа бөгөөд  тус сургалтыг Дэлхийн хөлбөмбөгийн холбооны  шүүгч Д.Түмэнбаяр  удирдаж байгаа юм байна. залуу Энэ удаад уг сургалтыг нийслэлийн хэмжээнд явуулсан бол цаашлаад хөдөө орон нутгийн хөлбөмбөгийн багш дасгалжуулагчид тамирчдын дунд зохион байгуулах аж. Мөн Монголын Хөлбөмбөгийн Холбоо зөвхөн дотоодод бус гадаадад шүүгч бэлтгэх ажлыг хийж байгаа бөгөөд энэ сарын 15-наас БНХАУ-ын Бээжин хотноо МХБХ-ны шүүгч Мягмаржаргал, Хишигтөмөр нарыг сургалтад хамруулахаар болжээ. Б.Буянзаяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ