Байлдааны 22 ширхэг сум илрүүлжээ
Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн албан хаагчид ОХУ-ын иргэн Александр М, Т гэгч В737ВУ дугаартай “Тоёота карина” маркийн автомашинд хоёр хайрцаг хийн бууны сум тээвэрлэж явсныг Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн албан хаагчид илрүүлжээ. Мөн тус улсын иргэн Ускеев Байршоеновичийн М472КМ дугаартай “Ланд крузер” маркын автомашины хойд хаалганаас 7.62 мм-ийн 22 ширхэг байлдааны сум илрүүлсэн байна. Уг хэргийг Тагнуулын ерөнхий газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ