Зам тээврийн осол 20 бүртгэгджээ

img

Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай  ирүүлсэн 873 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ. Бүртгэгдэн, шалгагдаж байгаа нийт 39 хэргийн 33-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Энэ өдөрт нийслэлд хулгайн найм,  танхайн хоёр, дээрмийн нэг, бусдын биед гэмтэл учруулсан гурван хэрэг гарчээ. Мөн зам тээврийн хэрэг 15, осол 20 бүртгэгдэж, 19 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна. Түүнчлэн нийслэлд 163, орон нутагт 61 хүн эрүүлжүүлэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ