Тэтгэврийг залилж авсан байна
Настай хүмүүсийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан залилан мэхлэх явдал тасрахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Хадгаламж" банкнаас тэтгэврийн зээлээ авч явсан Н-ийг залилж мөнгийг нь луйвардсан хэрэг гарчээ. Уг хэрэг энэ сарын сарын 06-ны 12:00 цагийн үед гарсан бөгөөд иргэн Н-ийг тэтгэврийн зээл болох 307 мянган төгрөгөө аваад гарч явтал үл таних 30 орчим насны залуу “Би 19 дүгээр хорооны зохион байгуулагч байна. Хүний хөгжлийн 330 мянган төгрөгийг авах бичиг баримт чинь бэлэн болгочихлоо. Та намайг дагаж яваад зургаа авахуулаад анкет бөглөчих” гэж хууран авч яваад, мөнгийг нь авч зугтаасан байна. Одоо уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ