
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар Удирдлагын академи дээр саатуулаад байгаа билээ. Түүнтэй уулзахаар нэр бүхий УИХ-ын гишүүд байр руу нэвтрээд байгаа юм. Бид тэдний нэг болох УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавгатай утсаар холбогдоход “Би яг одоо Н.Энхбаяртай уулзаж байна.
Эргээд холбогдоё” гэв. Мөн энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга В.Удвал гарч ирж, “Н.Энхбаяр даргын биеийн байдал нь гайгүй байна” гэх товч мэдээллийг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ