
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Улаанбаатарт 12-14 хэм дулаан байна
Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, үүлшиж бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, Говийн бүс нутгаар 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11
метр, зөөлөн шороон шуурга шуурна. 12-14 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байв. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ