НҮБ-ын шинжээчид шүлхийн дэгдэлтийн байдалд өгч буй үнэлгээний талаар мэдээлэл өгнө
Зүүн бүсийн аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарч, 25 мянга гаруй мал устгалд оруулаад байгаа юм. Тэгвэл НҮБ-ын байгууллагын шинжээчид шүлхий өвчин гарсан айгуудад очиж ажиллан, мониторинг хийгээд ирсэн байна. Тэдгээр шинжээчид өнөөдөр 14.00 цагт ХХААХҮ-ийн яамны хурлын танхимд мэдээлэл хийх юм байна. Тэд манай улсад гарсан шүлхий өвчний байдалд өгч буй үнэлгээний талаарх мэдээллээ олон улсын хандивлагчдад танилцуулах юм байна. Өнөөдрийн хуралд Канад, Япон, Герман, ОХУ, АНУ зэрэг улс орнуудын төлөөлөл оролцох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ