М.Ичинноров: Төв аймгийн Урьдчилан хорих анги хүнийг эрүүдэн шүүдэг

img

Хүний эрхийн хуульч М.Ичинноровыг баривчилна гэсэн мэдээлэл цацагдаад байна. Эл мэдээллийг өөрөөс нь тодрууллаа. -Таныг баривчилна гэсэн мэдээлэл байна. Үнэн үү? - Сануулга ирж байна. Яг одоо миний   автомашиныг  үл таних хүмүүс  дагаад  явж байна.  Тиймээс би  өөрийн  аюулгүй байдлаа  хамгаалахын тулд  албан ёсоор хамгаалалтын албатай гэрээ хийх тохиролцоонд хүрлээ. Хүний  эрхийн хуульчдын багтай уулзалт хийх гэж байна. - Н.Энхбаярыг баривчилсан нь хэр үндэслэлтэй юм бэ? - Төрийн тусгай хамгаалалтад байдаг хүн.  МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахдаа  хүчний байгуулагынхан Төрийн тусгай хамгаалалтын тухай  хууль, Эрүүгийн байцаан шийтгэх процессийн бүх журмыг зөрчсөн. Хууль бус баривчлагаа явагдсаныг харлаа.  Хүн  бүр харлаа. -МАН-аас гарснаа албан ёсоор мэдэгдэв үү? -МАН-ын гишүүн явсандаа  харуусч удаан явсан би.  Тус намд  шударга ёс оршин тогтох боломжгүй. Ерөөсөө эрх мэдэл мөнгө гэсэн тойрог холбоос бат гагнаас оршдог. Хүний эрх  шударга ёс тогтооно гэсэн ойлголт байхгүй.   Хууль хэрэгжүүлэх ёстой сайд нь өөрөө ашиг  сонирхлын зөрчилтэй байна. Авлигын хэргийг өөрөө манлайлаад  явж байна шүү дээ. Бусдыг доромжилж байна. Үнэхээр дур гутлаа. Тиймээс өнөөдөр  би шударга ёсны дуу хоолой   болж ард түмний  талд   зогсоно. Ард түмний эсрэг би ажиллаж чадахгүй. Төв аймгийн Урьдчлан хорих төв эрүүдэн шүүдэг гэсэн мэдээлэл байна. Хүний эрхийн хуульч хүний хувьд тодорхой баримт дээр яриач? -Ганц худагт хориод тэнд хэргээ хүлээхгүй хүмүүсийг  Төв аймгийн урьдчилан хорих  төв рүү аваачдаг.   Тэнд  дарамтад байлгаж  эрүүдэн шүүж хэргийг нь  тулган хүлээлгэдэг гэдгээрээ алдартай.  МАХН-ын дарга Н.Энхбаярыг  Төв аймаг руу авч явсан нь  олон түмний анхаарлаас холдуулсан байж болзошгүй.  Би олон улсын хүний эрхийн хуульчтай хамтран Төв аймгийн Урьдчилан  хорих төвд судалгаа хийсэн. Эрүүдэн шүүдэг олон улсад маш цөөн байдаг хорихын нэг. Судалгаагаар батлагдсан. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

d:
Medrel muutai huuhen zail tegeh uu?
2012-04-13