Умард Солонгосын пуужингийн туршилт бүтэлгүйтэж тэнгист унажээ

img

Умард Солонгосын алсын зайн тусгалтай пуужин хөөргөх явдал бүтэлгүйтэж тэнгист унасан тухай Өмнөд Солонгосын засгийн газар мэдээлж, Японы батлан хамгаалах яамнаас үүнийг баталлаа. Өнөө өглөөнөөс хойш  Өмнөд Солонгосын төв мэдээний сувгаар ч,  Умард Солонгосын дотоод радиогийн сувгаар ч  уг хиймэл дагуултай холбоотой нэвтрүүлгүүд гарсангүй. Өмнөдийн төв мэдээний нэвтрүүлэг 11-нд явагдсан Умардын хөдөлмөрийн намын төлөөлөгчдийн хурлын мэдээг дамжуулж, гадаад руу чиглэдэг  Пхеньяны нэвтрүүлгээр Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойтой холбоотой мэдээг л цацаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ