“ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сонины үйл ажиллагааг зогсоож магадгүй
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-ынхан баривчлан саатуулах үеэр шууд ажилласан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг хаах талаар гадуур яригдаж байна. Дуулиант мэдээллийг авсан даруйдаа хэвлэл мэдээллийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, тэдний дундаас цөөнгүй байгууллагууд газар дээр нь шуурхай сурвалжилж мэдээллийг цаг алдалгүй дамжуулж байсан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр уг үйл явдлыг газар дээр нь шуурхай дамжуулж сурвалжилсан “ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сониныг хаах хүртэл арга хэмжээ авагдах гэж байгаа гэнэ. Ямартай ч, Зууны мэдээ сонины сурвалжлах баг Төв аймгийн Урьдчилан хорих төв рүү газар дээрээс нь сурвалжлага хийхээр явсан аж. П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ