Вьетнамын 20 загасчныг саатууллаа
Филиппиний тэнгисийн цэрэг 12-нд тус нутгийн баруун өмнөд хэсгийн Палаван мужийн Балабак арлын Өмнөд Хятад тэнгисийн далайд хууль бус үйл ажиллагаа явуулсан хэмээн Вьетнамын 20 загасчныг саатуулсан нь тодорхой болжээ. Тэнгисийн цэргийн хүчний мэдээлснээр 12-ны өглөө Балабак арлаас 18 км орчим зайд далайн яст мэлхий барин амь зууж байсан загасчдын завийг олсон байна. Тус далайд яст мэлхийг хулгайгаар барьдаг Вьетнамын загасчдыг Филиппиний тал байнга баривчилдаг ажээ. Т.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ