Тайландын ерөнхий сайд 17-нд БНХАУ-д айлчилна
Тайландын гадаад хэргийн яамнаас ерөнхий сайд Иенглак Чинаватра энэ сарын 17-20-ны хооронд БНХАУ-д айлчилна хэмээн 12-нд албан ёсоор мэдээллээ. Ерөнхий сайдын Хятадад хийх айлчлал нь өнгөрөгч оны наймдугаар сараас хойшхи анхны айлчлал болж байгаа юм. Ерөнхий сайд Иенглак Чинаватра 17-нд Бээжин хотноо Вен Жяабаотой уулзаж эдийн засгийн салбарт чиглэн ажиллах “Стратегийн хамтын ажиллагаа”-ны бичигт гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байна. 18-нд БНХАУ-ын ерөнхийлөгч Ху Жинтао хүлээн авч уулзана. Тайландын ерөнхий сайд өндөр хурдны төмөр замын байгууламж, үерээс сэргийлэх арга хэмжээ, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны бодлогын талаар Хятадын талтай зөвшилцөх ажээ. Хятадтай хийх айлчлалын дараагаар Япон, Меконгийн бүс нутгийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Японы Токио хотыг зорино.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ