Өнөөдөр болох үйл явдлууд
11.00 цагт Чингис хааны менежментийн холбооноос “Монгол төрт ёсны зорилго, бэлэгдэл” сэдвээр мэдээлэл хийнэ. 12.00 цагт Байгаль орчны ТББ-уудаас цөмийн энергийн ашиглалтын талаар УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардах бичгийнхээ хариуг танилцуулна. Мөн энэ асуудлаар цаашид ямар арга хэмжээ авах талаар сонирхоорой. 13.00 цагт Монголын үндэсний олимпийн хороо, Оюуны өмчийн газар хамтран олимпийн бэлгэдэл, оюуны өмчийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийнэ. 14.00 цагт Монгол ардын “Шударга ёс” бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ