Хүүхэд багачуудаа хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа

img

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газраас өнөөдөр улс төрийн эсэргүүцлийн жагсаал, цуглаан болохтой холбогдуулан эцэг эхчүүд, насанд хүрэгчид хүүхэд, багачуудыг хараа хяналтгүй орхих, хүүхдийн амь нас аливаа эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Хэрвээ хүүхдийн байгууллагын орчин тойронд эмх замбараагүй байдал, хэв журмын зөрчил тохиолдвол сандарч тэвдэлгүй ухаалаг тайвнаар учрыг олохыг зөвлөж байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ