Афганистаны ерөнхийлөгчийн сонгууль урагшилж магадгүй

img

Афганистаны ерөнхийлөгч Хамид  Карзай 12-нд Кабул хотноо хэвлэлийн бага хуралд зарлан 2014 онд болохоор төлөвлөж байсан ерөнхийлөгчийн сонгуулийг нэг жилээр урагшлуулж 2013 онд болж магадгүй тухай мэдээлэл хийлээ. 2014 онд Олон улсын аюулгүй байдлыг дэмжих хүчин (ISAF)-ээс аюулгүй байдлын бүрэн эрхийг Афганд шилжүүлнэ хэмээн яригдаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль болон аюулгүй байдлын бүрэн эрхийг шилжүүлэх явдал нэг жил тохиох боломжтой эсэх нь эргэлзээтэй юм. Тиймээс 2013 оны дундуур ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах шаардлагатай юу гэдгийг судалж байна хэмээн Хамид  Карзай хэвлэлийнхэнд  мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ