Т.Сайнжаргал: Нэг ч цагдаа зэвсэг хэрэглээгүй

img

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. -МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах тогтоолыг хаанаас гаргасан юм бэ? - Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс баривчлах захирамж гарсан. Үүний дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74.1-д заасны дагуу албадан ирүүлэх арга хэмжээ авсан. Энэ заалтад юу гэж заасан байдаг вэ гэвэл " Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн гэрч, хохирогч, шинжээч нь дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гарган албадан ирүүлнэ. Харин энэ хуулийн 2 дахь хэсэгт "хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд шөнийн цагт албадан ирүүлэхийг хориглоно" гэж заасан байдаг. Тиймээс энэхүү арга хэмжээ нь хойшлуулшгүй арга хэмжээ байсан. -Цагдаагийн ажилтнууд буу гаргасан, цагдаагийн машин дотор зэвсэгтэй байсан гэх хоёр хүн байсан. Энэ талаар тайлбар хийнэ үү? -Цагдаагийн ажилтнууд буу гарсан гэдэг үндэслэлгүй мэдээлэл.Албандан саатуулах арга хэмжээг АТГ-ынхан, тусгай албаныхан явуулсан. Харин цагдаагийн алба хаагчид зөвхөн нийгмийн хэв журмыг захиулсан. Эхлээд ХУД-ын цагдаагийн ажилтнууд хэв журам сахиулахаар очсон хэдий ч албадан саатуулах арга хэмжээнд саад учирсан тул нэмэлт хүч ажилласан байгаа. Дашрамд дурьдахад, Н.Энхбаярыг ямар үндэслэлээр дараах  үндэслэлээр АТГ-аас шалгахаар удаа дараалан мөрдөн байцаалтад дуудсан байна. Нэгдүгээрт  Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч байхдаа өөрөө ном бичсэн юм байна.  Энэхүү номыг бүтээхэд  тээврийн болон гаалийн зардлыг хэвлэсэн тал даасан юм билээ. Хоёрдугаарт нь, ТВ-9 телевизтэй холбоотой асуудлаар Гандангийн телевизийг хулгай хийсэн гэх асуудал. Тухайн үед Японы Буддийн шашны байгууллагаас Монголд дөрвөн янзын бэлэг өгсөн байдаг юм. Энэ нь Ганданд өгсөн хэвлэлийн тоног төхөөрөмж, Мэгжиджанрайсэг бурханд зориулж 150 сая төгрөг, мөн МУИС-д өгсөн хэвлэх үйлдвэр, иргэн Чойжамц болон Н.Энхбаяр нарт өгсөн хэвлэлийн тоног  төхөөрөмжтэй холбоотой асуудал. Гуравдугаарт “Ремиф” гэж компани түүний хүү Э.Батшугарын нэр дээр гэсэн асуудал.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

йй:
Энхбаяр Путинг буудах гэж байсан гэдэг шиг шоу хийдэг байнадаа. Өрөвдүүлэх тактик гэхдээ улсын төсвийг 2 нугаласан мөнгө дансандаа хийсэн баахан хүн худалдаж аваад сонгуульд ялдаг үе нь өнгөрсөн шүү. Урт шар дээлт МАН-ыг усгана гэдэг үнэн үг бололтой. сайхан амьдрах гэрэл энгийн бидэнд харагдаж эхэллээ. Загалмайлсан эцэг баяртай.
2012-04-13
zochin:
TV-9 arai l denduulj bna daa. TV-9-r bol zugeer bhad ni barivchillaa l gej gargaj bna. ene niitleliig unshaad yu bolood bgaag oilgoj avlaa. er ni bol enhbayar eronhiilogch bsan eronhii said bsan hun tuhain uyed hiigeegui bj genet enhiin tsagaan tagtaa shig bolood ene hun yatsan yu bolood ingeed bgaag oilgohgui l bna. uls toriin heneerheltei bolson yum shig l sanagdaj bna shuu
2012-04-13
3:
Цагдаа нар нийгмийн хэв журмыг \ард иргэдээ зодож, хэл амаар доромжилж,АТГ болон тагнуулынханд төрийн хамгаалалтанд байдаг хүнийг хүч хэрэглэн баривчлахад нь тусалж, эрх барьж буй намд үйлчилж\ сахиулдаг юм уу.
2012-04-13