Өмнөд Суданыг бөмбөгдлөө

img

Өнгөрөгч оны долдугаар сард Суданаас Өмнөд Судан тасран тусгаар тогтносноо зарласан билээ. Өчигдөр Суданы нисэх хүчин хоёр улсын хилийн ойролцоох Өмнөд Суданы хойд хэсгийн Бентиу хотыг бөмбөгдсөн хэмээн Өмнөд Суданы засгийн газраас  мэдээллээ. Энэ үеэр 1 цэргийн албан хаагч амь үрэгдэж 4 хүн шархадсан байна. Гуравдугаар сарын сүүл үеэс хойш хилийн ойролцоо бүсэд хоёр улсын цэргийн хооронд мөргөлдөөн үргэлжилж, байлдааны хурцадмал байдал өндөр байгаа юм. Бентиу нь Өмнөд Суданы энхийг сахих үйл ажиллагаанд Японы хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний техник хэрэгслийг илгээсэн нийслэл Жуба хотоос 500 км зайд алслагдсан хот юм. Өмнөд Суданы талынхан Суданы цэргүүд Бэнтиүгийн төв хэсгээс 10 км-ийн зайд гүүрийг бай болгон бөмбөгдсөн хэмээжээ. Өмнөд Суданы цэргүүд хилийн бүсэд байх Суданы Хеглиг хэмээх газрын тосны ордыг урд нь булаан эзэлсэн билээ. Тиймээс Суданы тал үүнийгээ буцаан авахын тулд цэргүүдээ илгээсэн хэмээн үзэж байгаа аж. Т.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ