ИЗН мэдэгдэл гаргалаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан хүнийг баривчилсан нь олон нийтийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн дуулиант явдал боллоо. Хууль хяналтын болон хүчний байгууллагын удирдлагууд олон нийтэд хандан Н.Энхбаярыг баривчлахаас өөр аргагүй байдалд хүрсэн учир шалтгаанаа маш тодорхой ойлгомжтой мэдээлэл өгч тайлбарлах ёстой гэж ИЗНН үзэж  байна. Одоогоор байдал тодорхойгүй, чухам яагаад хүч хэрэглэн баривчилгаа хийхэд хүрсэн талаар олон нийт ямар нэгэн ойлголтгүй байгаа билээ. Төрийнх нь тэргүүн байсан хүнийг шөнө дөлөөр өргөөд ачаад явахыг харсан монголчууд сэтгэл тайван байх аргагүй нь ойлгомжтой бөгөөд гагцхүү чухам яагаад ийм байдалд хүрснийг олон нийтэд тайлбарлах нь хууль хяналтын байгууллагуудын үүрэг юм. Хууль хяналтын болон хүчний байгууллагын удирдлагууд олон нийтэд мэдээлэл өгөх үүргээ ухамсарлахгүй бол болсон үйл явдлын үнэн мөн чанар, учрыг нь ойлгож мэдээлэл аваагүй иргэд улс төрийн ашиг хонжоо хайгчдын үгэнд хөтлөгдөн сэтгэлийн хөөрөлд автаж улмаар элдэв зөрчилдөөн мөргөлдөөнд хүрэх аюул уршигтай билээ. Ард түмэн мэдэх, мэдээлэл авах эрхтэй. Хууль хяналтын байгууллагууд олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй. Үүнгүйгээр хяналттай, эмх цэгцтэй, хуулийн өмнө бүгд эрх тэгш байх зарчим хэрэгждэг нийгэм бий болж чадахгүй билээ. Иргэний Зориг Ногоон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэний зориггүй юм хэвтэж зүгээр ногоороод хэвтэж бай
2012-05-23
дут
2012-04-16
Ta nar jijigdene:
2 tom kommunist Nam huchee uzej baihad Nogoon Tsagaan ni meddegdehgui Nam bol toviig sahisan ni deer Yag zov medegdel gargaj Bayar hurgeye..Yer ni bol Tanaih ch Saaral Nam yum shig l baigaa yum daa ner deeree dahiad neg sain boddoo. Tegeed l tanaih alban yosni baij chadahgui ih udlaa shdee Oorsdoo oilgoj baigaa biz mani meteer heluulleltgui zailuul daa Jaahan Huuhduud hamaagui duugarval jinhene archigdana shdee Ta nar
2012-04-16
Taivshir humuusee UIH iin shiidver:
Nyamdorj Guai Ta ..................... Huuliin daguu bol ta ajlaa hiij chadsangui uchir ajlaa huleelgen ogch ogtsoroh ni zuitei yum shig baina ... Mongol Ulsiin toloo olon jil zutgesen zutgeliig chin unelj 3 oroo bairaar uramshuulya tani shig shudarga hund uunees iluu ni hereggui baih daa gej bid bodnom .. tegeed tendee zugeer l saihan amidar daa. Uls oron dayar huuliin daguu uil ajilgaa shonojin yavagdaj baihad Ta yu ch medeegui baidag iim Said Mongol ulsad hereg baihgui gedegiig ooroo shudarga hun sain oilgoj baigaa biz dee..
2012-04-16
зочин:
юун сүртэй юум бэ 7сарын1 нд яалаа наад новш чинь 5 хүн буудаа биздээ тэгээд 890 залууг шоронд суулгаж жирэмсэн эмэгтэй насанд хүрээгүй хүүхдийг яаж зодож яаж яаргалж байлаа. Тэр Бямбадоржыг хараач улаан коммунист төрөл арилжчихсан хүний эрх яариад нүүр рүү нь огимоор санагдах юм.
2012-04-14
zochin:
Kommunist deglemtei orond bgaagaa sain oilgoloo. Songuuliar ene deglemee solii zaluusaa!!!
2012-04-14
hereen duu huruun duu hoer mongoliig eruuljuulne
2012-04-14
рабө:
АТГ -ыг соёлтой боловсон ажлаачээ гэдгийг шаардаж байна. Хар масктай сагсуу залуучууд даргын даалгавар биелүүлэхийн тулд юу ч хийж болохыг ард түмэн бид нүдээрээ харлаа
2012-04-13
Yag zuv medegdel bna
2012-04-13
nogoon nam demberelteech
2012-04-13