Н.Энхбаярын холбогдсон хэргүүдийг АТГ-аас тайлбарлалаа

img

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах болсон шалтгааныг албан ёсоор тайлбарласан юм.  Тэрбээр “МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад бүтэн жилийн хугацаа өнгөрч байна. Эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж байгаа тул ирж мэдүүлэг өгөхийг удаа дараа өөрт нь болон өмгөөлөгчөөр нь, тухайн оршин суугаа газрын хороогоор нь дамжуулан мэдэгдэж байсан  боловч нэг ч удаа ирж байгаагүй. Тиймээс өнөөдөр ийн албадан баривчлах ажиллагаа зохион байгуулахаар болсон юм. Бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа” гэсэн. Ингээд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатын хийсэн мэдээллийг хүргэе. Э.Амарбат: АТГ болон  Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дагуу хамтарсан мөрдөн байцаах хэсэг байгуулж Н.Энхбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа. Түүний холбогдсон хэргийн талаар танилцуулъя. Нэг. 2007 оны наймдугаар сард "Өргөө" зочид буудал Нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт хөрөнгө оруулалт хийлгэж хамтарсан компани байгуулах асуудлыг НИТХ дээр хэлэлцсэн. Улмаар тухайн үеийн Засаг даргад хөрөнгө оруулах аж ахуйн нэгжүүдийг төсөл сонгон шалгаруулах журмаар "Өргөө" зочид буудал НӨҮГ-ыг хамтарсан үйлдвэр болгох чиглэл өгсөн байдаг. Гэтэл тухайн үеийн нийслэлийн Засаг дарга НИТХ-аас өгсөн чиглэлийг зөрчиж, нэг сая төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэй байгуулагдаад 10-хан хонож байсан "Хар дун" хэмээх компанид тухайн үеийн 605 сая төгрөгийн үнэлгээтэй байсан "Өргөө" зочид буудлын 75 хувийг эзэмшүүлэхээр шийдсэн байдаг. Энэ шийдвэрийн улмаас тухайн обьектийг 137 сая төгрөгөөр үнэгүйдүүлсэн гэж үзсэн. Энэ асуудлыг шалгаж байгаа. "Хар дун" хэмээх компанийн захирал нь Б.Хуяг гэгч. Энэ хүн нь Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь түүний шадар туслах байсан  Б.Тулгын төрсөн ах нь юм. "Өргөө" зочид буудлын 75 хувийг эзэмшсэний дараагаар 2007 оны аравдугаар сарын 5-ны өдөр " Ремиф " компанийн захирал Энхбаярын хүү Батшугар нь тушаал гаргаж " Ремиф " компанийн охин болгох шийдвэр гаргасан. Ингээд захирлаар нь Б.Хуягыг томилсон байдаг. Ингэж энэ компанийг завшсан байдаг. Б.Хуяг гэдэг энэ хүн мөрдөн байцаалт явуулж эхэлсэн үеэс хойш гадаад улс руу оргон зайлсан гэдэг, одоо болтол хаана байгаа нь тодорхойгүй байдаг. Хоёр. Улаанбаатар таймс" сонины хувьчлалтай холбоотой асуудал. “Улаанбаатар таймс” сониныг менежментийн хувьчлалаар хувьчилсан гэдэг. Хувьчилж авсан баг нь өөрөө үүргээ гүйцэтгээгүй. Их хэмжээний өр төлбөртэй байхад Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 75 тоот тогтоол гарч, “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг менежментийн багт дахин үнэлгээ хийхгүйгээр гэрээнд заасан 369.7 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан. Уг обьект тухайн үед 2.1 тэрбум төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл дахин үнэлгээ хийлгэлгүй маш бага үнээр худалдсан. Мөн уг обьект маш их өртэй байхад буюу менежментийн баг үүргээ гүйцэтгээгүй байхад нь бусдад худалдсан байдаг. Д.Чулуунбаатар ахлагчтай баг уг “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг худалдаж авсан. Ингээд анхны үнэлсэн 369.7 сая төгрөг тухайн үеийн үнэлгээ 2.1 тэрбум төгрөг хоёрыг харьцуулахад 1.7 тэрбум төгрөгөөр обьектүүдийг үнэгүйдүүлсэн байна. “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг хувьчлахдаа Н.Энхтуяа буюу Н.Энхбаярын төрсөн дүүгийн “NT” холдинг гэдэг компаниас 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр аваад өөрсдөө 49 хувийг нь эзэмшихээр болсон байдаг. Энэ байдлаар нийслэлийн өмчийг завшсан байдаг. “NT” холдинг компани нь 2010 онд Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Сгор” компанид шилжсэн. Гуравт Н.Энхбаяр УИХ дахь намын цөөнхийн бүлгийн ахлагчаар ажиллаж байхдаа 2000 оны хоёрдугаар сард Япон улсын Киото хотод  төвтэй Буддын шашны байгууллагын зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон. Энэ арга хэмжээний үеэр Японы талаас Монгол Улсад бурхны шашныг сурталчлах зорилгоор телевизийн 11 төрлийн 43 ширхэг нийт 113 мянган ам.долларын үнэлгээтэй телевизийн тоног төхөөрөмжийг бэлэглэсэн. Энэ тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр тухайн үед Гандантэгчинлэн хийдэд хүлээлгэж өгөлгүйгээр өөртөө завшиж, улмаар ТВ-9 телевизийг үүсгэн байгуулсан. “Хэнланд”, “Грийн глобал интернэшнл” гэдэг компаниуд БНХАУ-ын засаг захиргааны тусгай муж Хонконгд бүртгэлтэй. Эдгээр компанийн захирал нь Мягмаржаргал гэдэг хүн байдаг. Энэ хүн тодорхой ашиг сонирхлоороо Н.Энхбаяртай холбоотой гэдэг нь тогтоогддог. Мягмаржаргал “Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээг удаа дараа байгуулсан боловч гэрээний үүргээ тухай бүрт нь биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй байхад дахин ган бөмбөлөг болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан  хэмээн тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад өгсөн байдаг. Гурван сая 356 мянга 369 ам.долларыг Мягмаржаргал гэдэг хүнд завшуулсан. Баянзүрх дүүргийн долдугаар хороо Энхтайваны гудамжны 104 тоотыг 630 мянган ам.доллараар худалдаж авсан байдаг юм. Энэ мэт тодорхой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Урт шар дээлтэй хүнээс болгоомжил гэж нэгэн мэргэн ард хэлсэн байдаг. Бид мартамхай улсууд шүү.
2012-11-07
batdelger86:
ЭЛБЭГДОРЖ ДОРЛИГЖАВ НЯМДОРЖ ГУРВАА ТА ГУРВЫГ ХООРОНДОО ХУЙВАЛДАЖ ЭНХБАЯРЫГ АВИЛГАЛЫН ХЭРГЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЖ ХОРИУЛСАНЫГ ХҮМҮҮС БҮГДЭЭРЭЭ МЭДНЭ ШҮҮ
2012-08-22
batdelger86:
АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТСИЙН ДАРГА Э.АМАРБАТАА ЧИ МУУ ЭЛБЭГДОРЖООС АВИЛГАЛ АВЧИХААД ЭНХБАЯРЫГ АВИЛГАЛЫН ХЭРЭГТЭН БОЛГОХ ГЭСЭН ОРОЛДЛОГОО БОЛИОРОЙ
2012-08-22
erhemee:
ТА БҮХЭН WWW.TONITV.TK -САЙТААР ГАДААД БОЛОН МОНГОЛ СУВГУУДЫГ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.БИДНИЙГ ДЭМЖИЖ LIKE ДАРНА УУ.БАЯРЛАЛАА...
2012-04-18
Mongolia:
Солонгосын олон ангит кино үзэж эхэлсэн Монголчууд “Ой санамжаа” алддаг тухай мэддэг болсон. Түүнээс өмнө бол Монгол хүн онгоцны ослоос амьд гарахдаа хүртэл ой санамжаа алдаж байгаагүй юм. Харин сүүлийн үед улс төрд орсон хүмүүс ой санамжаа алдаж, олоод байна уу гэмээр харагдах боллоо. Чухам яагаад ингэж бодох болов гэдгээ одоо хэлье: 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн М.Энхсайхан “Авилгын загалмайлсан эцэг” гэдэг нэр томъёог гаргаж ирсэн. Түүний эзэн нь одоо ид шуугиан тариад байгаа Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр байсан билээ. Н.Энхбаяр Монгол төрд байсан цагт хэзээ ч монголчууд сайн сайхныг үзэхгүй, Аль болохгүй байгаа, хууль бус үйлдлийг Энхбаяр хийж байгааг баримтжуулж телевизийн нэвтрүүлэг хийж бүтэн сар явуулсан. Түүн дээр Энхбаярын эхнэр О.Цолмон гэж чухам л “шунал нь дуусдаггүй шулам” байгаа гэж ойлгохоор ярьж, бичсэн. Тэр нэвтрүүлгийг сэтгүүлч Г.Уянга бэлдэж, нэвтрүүлж байсан. Таван жил ч болохгүй тэд үүнийгээ таг мартжээ. Одоо МАХН-ын нарийн бичгийн дарга гэсэн сэтэр зүүчихсэн Л.Цог, Чимэдцэрэн, БНН-ын дарга Б.Жаргалсайхан бүгд л Н.Энхбаярыг улс төрөөс зайлуулж байж Монгол сайхан болно гэж ярьдаг, бүр тоть шиг давтан давтан үглэдэг байв. Н.Энхбаярт гэнэт хайр зарлаад байгаа, хүний эрхийн хуульч гэдэг сүрхий чимэг гуншинтай М.Ичинноров хүртэл Н.Энхбаярыг төрөөс зайлуулъя гэж талбай дээр жагсаагүй бил үү? За тэгээд эдийн засагч Дашзэвэг, газар шорооны Болд, судлаач Эрдэнэтуул бүгд л “Энхбаяр гэдэг авилгачаас яаж салах вэ” гэж хашгирч яваагүй билүү. Со кино байсан бол ой санамжаа алддаг адал явдалтай хэсэг л дээ. Монгол хүний нүдээр харж, монгол сэтгэлээр бодохоор яагаад ч санаанд багтахгүй байна. Манай өвгөд ийм булчирхай шиг хүмүүсийг “Сүнсээ түймэрдсэн амьтан” гэдэгсэн. Даан ч ичих нүүргүй энэ хүмүүс Монгол түмнийг хэтэрхий доромжилж байгаа юм биш үү. Арай ч ингэж сүнсээ түймэрдэж болохгүй байхаа. Дээр нь нэг зүйл нэмэж хэлэхэд: Авилгатай тэмцэх газрыг ажиллаж эхэлсэн цагаас хойш муу ажиллаж байна, жараахай хөөцөлдөөд, тул барихгүй байна гэж бүх хүн ярьж байгаа. Тэгээд арай гэж нэг тул шүүрэх гэхээр боль боль гэж хашгираад байх юм. Тэгээд яаж авилгатай тэмцэх юм. Н.Энхбаярыг цуутай авилгач гэж бид биш одоо нөхөрлөж байгаа хүмүүс нь хэлсэн шүү дээ. Тэдний хэлсэн үг сонин сэтгүүлд дурайж, телевизийн амьд бичлэг нь бүгд байна. Хэсэг хүмүүс ой санамжаа алдаж болно. Бүгдээрээ ой санамжаа алдаж болохгүй юм шүү, Монголчууд аа!!!!
2012-04-18
энэ Амарбат чинь нөгөө хүүхэн хүчиндсэн нөхөр мөн үү   сонин юм энэ гаж донтон ажилаа хийж байгаа юм уу тэр хүүхэн үнэхээр хүчиндсэн юм уу мэдэх хүн байн уу ?
2012-04-18
mungu:
enhbayriig tolgoi ni jaahan ch gesen ajildag hun oilgono do manaihan er ni dandaa l buruuga songodog humuus bolhoor tenegteed l bj baihiin yum da ene huniig er-ch bh ye odogiin bdal 2 ers tes bna . nuguu ardchilsan er-ch hna yavna. endees ashig haraad nuuts bdald gol dur boltson suuj bga da. yamar ch turd yamar ch ajil hiij bga hun uuriin tald ashigtai zuil hiih ni ni bichegdeegui durem. harin enhbayr gyain %d arai tanagtai yum bna .buruutgaad bga edgeer hereg ni yag uurt ni hamaarsan neg ch zuil alga eniig huulich hunii nudeer harsan ch olgomjtoi yum bna sh de . enhbayr ni mongoliin tuluu ih zuiliig hiisen hun shuu harin elbegee yu hiiv hudala yarij shulsee uschuuled bdag mongol uls suuliin 3,4, jild hoosorch heden turd bga erh medeltenguud bayjaad l .bidniig 21 metiin zuileere huurad l bj bna shuu de bodit bdaliin tuluu temtsej ehelsen tuuniig tsedenbal gyai shig l bitgii bolgochoosoi gej unen setgeleese haramsaj suuna. enhbayr guaig muulad bga buunii nokoi mini chi yamar ch bolovsrolgui teneg yum,bitgii tenegteed bai uuruusu ich. naanaasa bosood uurtuu dugnelt hii mal mini
2012-04-17
ýä íàð õóóëèéí ìýäëýã òààðóó ãýäãýý õàðóóëñàí. Òýð Áààñàíæàâ ãýäýã ºì㺺ëºã÷ ýä íàðûí õàæóóä èë¿¿ áèåý çºâ àâ÷ ÿâæ, èë¿¿ õóóëü ç¿éí ¿íäýñëýëòýé ÿðüæ áàéíà
2012-04-17
Энхбаяр ба Элбэгдорж+76:
2 сая гаруй хүний ирээдүйн сайн сайханыг 76 хан хүн хувааж идсэн гэхээр үнэхээр аймшигтай.бүгдийг нь хорь.монголын маань баялагыг өдөр шөнөгүй хятадууд, канадууд зөөгөөд байна ш дээ залуусааа.сэрье л дээ.бид африк шиг улс болмооргүй байна.африкийг цөлмөсөн 10 гаруй компаниуд бүгд монголд ороод ирцэн байна гэсэн.хойч ирээдүй, үр хүүхдүүддээ баялагыг нь үлдээе.босоцгооё залуусааа
2012-04-17
olon angit jujig:
Olon angit emgenelt jujigiin uran buteelchid.Kino zohioliig bichsen- Sanjiin Bayar.Yerunhii nairuulagch- Elbegdorj, Tuslah nairuulagch- Nyamdorj, Hyanah nairuulagch-Dorligjav,Yerunhii zuraglaach-Udval eyrunhii sponsor- MANAN, Gol durd - Enhbayar, Amarbat ,Tuslah durd- Shinebayar Chuluunbat,Terbishdagva,Ulaan,Oroltson toglogchid-ATG-iin zaluu jujigchid,Tsagdaagiin yerunhii gazariin bie bureldehuun, Nusgai tasagiin shine uran buteelchid nuur huvirgagchiin hamt, MAHN-iin gishuud,
2012-04-17
ulaan Batbayar er ni guilgachin baisnaa yaj genet bayjsan be.odoo tsag ni bolloo batbayariig heden teneg duu nartai ni hamt enhbayariin araas yabuul.gazriin naimaachin abilgachin hujaa nariin bogs dolooj amidardag sda
2012-04-17
udahgui ene hulgaich busdygaa barij ugnu. hulgaich hulgaichaa barij ugnuu gej
2012-04-17
1212:
Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 26.2, 26.3-т заасны дагуу Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл ангийг Цагдаагийн байгууллага шалгах ёстой гэсэн байгаа. Гэтэл АТГ ЭБШ хуулийг зөрчин Цагдаагийн газрын шалгах хэргийг өөр дээрээ дур мэдэн авч, ЭБШ тухай хуулинд заасан харъяаллын заалтыг зөрчин хууль зөрчиж байна.... Түүнчлэн тусгай хамгаалалт нь түүнийг баривчлахыг зөвшөөрч болох ч түүнийг хорьж байхад нь хажууд нь байж, хоол хүнс, бусад аюулгүй байдлыг нь хамгаалах ёстой.
2012-04-16
өө энэ Амарбат гэдэг хүнийг би хүчингийн хэргээр явчихсан байх гэж бодсон чинь бүр дарга болчихсон байх шив дээ ... үнэн юм гэж үнэнхээр алгаа энгийн иргэд ийм хэрэгт холбогдсон бол юун дарга байх вэ дээ ...
2012-04-16
zomeee:
ta nar zailaa hudlaaa bitgii gvtgeed baildaa muusain t1 ymnuud ene chini 7 sariin 1 nd buruutai nowshnuudiin hj bga ajil shv dee elbegdorj g.metchilen shal ineetei ymaar hereg vvsgeed onigootoin zl2
2012-04-16
Монгол:
АТГ-ханд БАЯР ХҮРГЭЕ. ИНГЭХ ХЭРЭГТЭЙ. ХУУЛИЙН ӨМНӨ ХҮН БҮГД ТЭГШ ЭРХТЭЙ. АЖЛЫНХАА ЭРЧИЙГ СУЛРУУЛАВ
2012-04-16
Я:
хэрэгтэнтхүний дэргэд очиж далдганаж яюаа чулуунбат улаан нар гэмтэйдээ. буруу шийдвэр гаргасан тухайн үеийн нийслэлийн засаг дарга ямар ч гэм зэмгүй хүн үү???
2012-04-16
q:
ЧУЛУУНБАТЫН ИДСЭН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ШАЛГАЖ БАРИВЧЛААЧ ЭЭ
2012-04-16
AMARBAT:
Bi huuliin daguu l buh zuilee hiisen shdee arduud mini Harin oimsiig ni omsuulehee martsan baina Za bas togtooloo gertee martaad orhison baisan Tsagdaagaar tusluulahgui bol manai ATG chin jijigdeed baina shdee Tiim tuslaltsaa uzuulsen Nyamdorj guaid Thank you gej helehee bas martajee.gehdee ug ni tuslaltsaa uzuulsen gej bitgii heleerei l gesen l dee daanch bugd medsen baina shdee
2012-04-16
Enhbayart hereg tulgaj bgaa undeslel in ineed hurmeer yum bna lee barag l gerch l bhaar asuudaliig yal bolgoj tulgasan bna shuu dee tegeed ch mongoliin huulind turul sanah ger buliin humuusiihee esreg meduuleg uguhgui bh erhtei shuu dee
2012-04-16
Ehnbayar muu bj bolno gehdee Elbegdorj Dorligjov Hurts Nyamdorj Amarbat nariin derged tsever hun tulgaj bgaa hereg in ch tuund neg ih hamaaralgui l yum bna lee shuu dee
2012-04-16
zochin:
gantshan enhbayar zochid buudaltai yum tegj yarival zochid buudaltai zondoo l hun bna sh dee ATG n darga naraa tedniig neg shalgaad uzeech aygui bol ta nariin dund ch gesen enhbayar shig hun olon l bgaa daa hahahah
2012-04-16
setgel:
ih uriig teglesen hund ter muu zochid buudaliig ni uguud , nomiig ni tatvargui oruulaad uguhud yadag um , deerees ni buur shagnaj uramshuulah heregtei. Ih ur chin ouy tolgoigoo uguud ch daragdahaargui ih ur baisan shuu
2012-04-16
зэвхий гурван юм та хэдийн хийсэн юм монголын ард түмэнд таалагдахгүй байгаа шдээ.ганц ч монгол биш дэлхий даяар та хэд болон та нарыг тэтгэж байгаа эрхмүүдийн хэрэг цацагдаж мунхагаа харууллаа даа гэж.саналаараа өөрсдийгөө нэг шоронд хийгээч .та хэд ч хөөрхөн мөнгө тоншоо байлгүй дээ.яаж зүгээр байхуу.тэр бум тэр бумыг аваа биз.
2012-04-16
ENHBAYARIIG ULAANTAI TSAAZAR AV
2012-04-16
irgen:
Huuliin baiguullaga ajlaa hiihed saad bolh umaa
2012-04-15
irgen:
ter eronhiilogch bsan nohor boloh enhbayriin omgoologch nar u hiideg bn aa. shuuh deer metgeltsene geed baihiin naana shuuhiin omnoh shat boloh EBSH ahillagaa gej heldeggui um baihdaa
2012-04-15
bglaa:
ЗАА АЛЬ ЭРТ ТЭГЭЭД ХЭРГИЙГ НЬ ИЛРҮҮЛЭЭД БАРИХ НЬ ЯАСЫН СОНГУУЛИЙН СУРГААР ШУДАРГА ХҮН БАЙХГҮЙ БОЛЧИХ ЮМАА. ИДСЭНЭЭ ЯРИВАЛ БҮГД Л ИДЭЖ УУСАН БИЗ. МОНГОЛ УЛС Ч УДАХГҮЙ ГАЗАРТАЙГАА ТЭГШИРНЭ БИЗ ДЭЭ. ХЭН НЬ Ч ЯЛГААГҮЙ ТАРХИТАЙ БОЛЦГООСОН ЮМ БОЛОХООР
2012-04-15
irgen:
Huuliin baiguullaga ajlaa hiihed saad bolh umaa
zevseglen temtseh heregtei shuu
2012-04-15
АНАНДБУЗАР ЭНХБАЯРЫН НЭРИЙГ БАРЬЖ ИХ ЮМ АМЖУУЛСАН ХУЛГАЙЧ БАЙГАА ЮМ, ЭНЭ НӨХРИЙГ ШОРОНД ЯАГААД ХИЙДЭГГҮЙ ЮМ БЭ?
2012-04-15