
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай холбоотой асуудлаар өнөөдөр АТГ –аас мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дараахь асуултад хариулт авлаа.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлахад хүний эрх зөрчсөн асуудал гарсан уу. Нэг хүнийг саатуулахад 300 цагдаагийн албан хаагч оролцуулах шаардлага байв уу?
- Манай АТГ-аас хуулийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээг явуулсан. Хүний эрх зөрчсөн эсэх асуудлыг тусад нь АТГ хуулийн дагуу явуулж буй үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг Төрийн тусгай хамгаалалтын газарт урьдчилан мэдэгдсэн боловч хүч нэмэгдүүлж АТГ үйл ажиллагаанд саад учруулж галт зэвсэг хэрэглэсэн. Удирдлагын ака байранд дотроосоо түгжин манай ажилтнуудыг байранд нэвтрүүлээгүй. Н.Энхбаяр шүүхийн шийдвэрийг өөрт нь танилцуулсан. Үүний дагуу албадлагын арга хэмжээ явагдсан Хүний эрхийг ямар хэмжээнд зөрчсөн гэдэгт хуулийн бүрэн шаардлагатай гэж үзвэл яллагдагчаар татсан.
-Өмгөөлөгчтэй нь уулзуулах боломж гарах уу?
-Өмгөөлөгчөөр уулзах боломжоор хангана. Хуулийн дагуу хэргийг үргэлжлүүлэн шалгаж шаардлагатай явцад яллагдагчаар татна.
-Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар сэжигтнээр татсан юм бэ. Буруутай нь шүүхээр тогтоогдвол хэдэн жилийн ял оноох вэ?
- Эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байна. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилнэ. Хэрэв гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэнэ.
Шүүхийн шийдвэрийг танилцуулж амжаагүй байсан. Хуулийн байгууллагын ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг хүссэн боловч хүлээн аваагүй учраас шаардлагатай арга хэмжээг авсан.
- Улс төрийн сонирхол байна гэх хардлага байна л даа. Хэргийг нь хэрэгсэхгүй болгох юм биш биздээ?
-Үндэслэлүүд олон бий. Энэ бүхнийг нэг бүрчлэн тайлбарлах боломж алга. Н.Энхбаярыг яллагдагчаар татах хангалттай баримт бий.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ