МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цогтой уулзаж, намын дарга Н.Энхбаярыг албадан саатуулсан асуудлаар ярилцлаа.
-МАХН-ын дарга Н.энхбаярыг өглөө албадан саатууллаа. Үүсээд байгаа нөхцөл байдлыг танай намын зүгээс юу гэж бодож байна.
-Ер нь ийм байдал үүснэ гэдэг ойлголт бидэнд байсан. Гэхдээ өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр төрийн ордонд МУ-ын ерөнхийлөгч байсныхаа хувьд 2008 оны долдугаар сарын 1-тэй холбоотой чухал баримтуудыг олон нийтэд мэдээлсэн. Гэтэл тэр мэдээллийн дараа улангассан юм шиг ийм байдал гаргаад байна. Өнөөдөр Монголын бүх телевиз хэвлэл мэдээллийн байгууллагуудаар энэ талаар мэдээлж байна. Үнэхээр монголд өнөөдөр бидний яриад байгаа тэр харгис дэглэм бий болжээ.
Энэ бүхнийг нуран унагаахгүй бол монголын ард түмэн амьд явах, амгалан байх ямар ч боломжгүй болсон гэдэг нь харагдаж байна. Энэ нь цаанаасаа улстөрийн зорилготой нь тодорхой гэж бодож байгаа. МАХН хүчирхэгжих тусам эрх баригчдын араншин тодорч, хүн алахаас ч буцахгүй болж байна. Сонгууль дөхөх тусам манай намыг лидергүй, сонгуульд оролцуулахгүй болгож, өөрсдөө мөнхрөн үлдэх нь л дээ. Монголын ард түмэн биднийг дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Шударга ёсны төлөө ариун тэмцэл учраас бидэнд ухарч няцах зүйл гэж байхгүй.
-Танай ламыг лидергүй болгож байна гэлээ. Намын даргыг тань хэдий хугацаагаар хорих нь тодорхойгүй байгаа ч МАХН-ын гишүүд сонгуульд өрсөлдөх боломж хэр байгаа вэ?
-Нам гэдэг нэг хүн биш учраас манай олон зуун мянган гишүүд учраа олж чадна гэж бодож байна. Гэхдээ Н.Энхбаяр дарга шиг Монголын гурван өндөр дээд албыг хашчихаад шудрага ёсны төлөө өөрийнхөө буруу зөрүүг ойлгож, үнэний төлөө тэмцэж байгаа хүн хаа ч байхгүй гэвэл хилсдэхгүй. Үнэхээр аймшигтай нөхцөл байдал үүссэн. Олон зуун цагдаа ирж тийм сүртэй, дураараараа дургиж, харис байна гэж төсөөлөөгүй . Гэрийнх нь хаалгыг эвдэх үед дотор эхнэр хүүхэд нь болон УИХ-ын гишүүд байсан. Бидний бүгдийнх нь эрхэнд халдсан. Миний л гэхэд хувцас хунарыг урсан. Тархи хөдөлсөн байна. Гар мушгисан олон хүний дунд нугасласан. Н.Энхбаяр даргын толгойд уут углаад гарсан. Юу ч гэж хэлмээр юм хоёр хөл нь гозолзоод гарлаа ш дээ. Монгол Улсын төрийн тэргүүн байж, хамгаалалтад байсан хүнийг ингэж байгаа юм чинь жирийн монгол иргэнд яаж хандах нь тодорхой байна. Монголын ард түмэн одоо тэмцэхгүй л юм болохгүй болжээ.
-
Оодоо яг ямар арга хэмжээ авч байна?
-Юуны өмнө үүссэн нөхцөл байдлыг ард түмэндээ дуулгахаар өглөө хэвлэлийн бага хурал хийж, намын даргыг яаралтай нэн даруй суллахыг шаардаж шаардлага гаргасан. МУ-ын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай бид уулзана гэж бодож байна. Өнөөдөр 14.00 цагаас эхлэн МАХН-ны дарга Н.Энхбаярыг суллуулахыг шаардсан цуглаан зохион байгуулж байна. Хэрвээ бидний шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт орно.
-Тэмцлийн дараагийн хэлбэр нь юу байх вэ?
-Ямар л арга байна тэр бүгдийг хийнэ. Өлсгөлөн зарлаж, ажил хаялт зохион байгуулж болж байна. Энэ үед ард түмний дэмжлэг л үнэхээр хэрэгтэй байна.
-Ард түмний дэмжлэг ирсэн ч хүчний байгууллага илүү гэдгийг саяын үйл явдал харууллаа
-Ард түмнийг яаж нухчин дардгыг нь харъя. Түрүүчээс нь харлаа. Бид чинь халдашгүй дархан эрхтэй Монгол Улсын иргэд шүү дээ. Би өмнө нь Хууль зүйн сайд байсан, Прокурорын байгууллагад олон жил ажилласан. Энэ байдлыг хараад үнэхээр жигшиж байна.
П.Наран Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ