
Сууц өмчлөгчдийн холбоо иргэдийн эрүүл, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй олон нийтийн байгууллага билээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд иргэдээс СӨХ-ийн талаар санал гомдол олноор ирэх болсон. СӨХ иргэдээс хураасан мөнгөө хаана юунд зарцуулагддаг нь бүрхэг байдаг талаар олон нийт мэдээлдэг. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл хамтран 2012 оны түвшин тогтоох үзлэг шалгалтыг хийжээ. Шалгалтад дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 120 СӨХ-ноос 60 нь хамрагдаж, үүнээс 53 нь хангалттай үнэлгээ авчээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ