Жагсагчид шаардлагын хариуг хүлээж байна
Их жанжин Сүхбаатарын талбай дээр МАХН-ын дарга, МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өнөө өглөө албадан саатуулсаныг эсэргүүцсэн жагсаал болж байна. Жагсаалд МАХН-ын гишүүд дэмжигчид, иргэний хөдөлгөөний төлөөлөл, ард иргэд хүрэлцэн иржээ. Зохион байгуулагчдын зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг хууль бусаар бусаар албадан саатуулсан. 24 цагийн дотор яаралтай суллахыг шаардаж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ. Жагсагчид Монгол улсын ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн бөгөөд шаардлагын хариуг өгтөл жагсана. Хэрэв шаардлагын хариу хангалгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна.
П.Наран Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ