Иран итгэлцлээ дахин сэргээхийг хичээнэ

img

Маргааш Нэгдсэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн таван орон ба Герман нэмэгдээд нийт зургаан улсын зөвлөгөөн зохион байгуулагдана. Уг зөвлөгөөн болохоос өмнө Ираны гадаад хэргийн сайд Али Акбар Салех АНУ-ын Вашингтон Пост сонинд цөмийн хөгжил нь энх тайваны зорилготойг онцлон тэмдэглээд, зөвлөгөөнөөр “итгэлцлийг дахин сэргээхийн тулд үнэнчээр хичээх” эхлэлийг тавих хэрэгтэй хэмээн тус зургаан улсад уриаллаа. Гадаад хэргийн сайд Салех хэлэхдээ “Бид томоохон хохирол дагуулах зэвсэглэлийг байнга эсэргүүцэх хандлагыг баримталсаар ирсэн” гээд  дахин цөмийн зэвсгийн хөгжлийн талаар бодохгүй хэмээн онцоллоо. Иран улс олон улсын тавцанд зүй бусаар дарамт авчирч байсныг харгалзахгүйгээр харилцан ярианы замыг сонгосон хэмээн тус зургаан улсаас харилцан хүндлэлтэйгээр хамтран зөвшилцөхийг хүслээ. Т.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ