Хүний эрхийн үндэсний комиссын дарга мэдээлэл хийнэ
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж тэргүүтэй гурван хүн өнөөдөр 17.30 цагаас Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг цагдаагийн ажилтнууд саатуулсантай холбоотой мэдээлэл өгнө. Дашрамд дурдахад экс Ерөнхийлөгчийг саатуулах ажиллагааг хийхдээ хүчний байгууллагынхан хууль зөрчсөн гэж түүний өмгөөлөгч үзэж байгаа. Тиймээс холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргах болсноо мэдэгдээд буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ