
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай холбоотой Сүхбаатарын талбай дээр тус намын түр штаб яг одоо ажиллаж байна. Түр штабын ажилтнууд МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан явдлыг эсэргүүцсэн иргэдээс гарын үсэг цуглуулж ажиллах юм байна. Харин АТГ-аас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж Н.Энхбаярыг үндсэн гурван хэрэгт холбогдуулан шалгаж нотлох баримт хангалттай бүрдсэн гэсэн юм. Түүнчлэн түүнийг баривчлах болсон үндэслэлээ удаа дараа мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэв. Н.Энхбаярт АТГ-аас мэдүүлэг ирж өг гэсэн албан бичгийг 10 удаа хүргүүлсэн ч нэг ч удаа ирээгүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ