Италийн Ливорно клубын тоглогч тоглолтын үеэр нас баржээ

img

Италийн Сери Б лигийн Ливорно клубын тоглогч Пьермарио Моросини өчигдөр зуурдаар нас баржээ. Ливорно клуб Пескарагийн эсрэг тоглолт хийж байсан бөгөөд 31 дэх минутад Пьермарио Моросинигийн зүрх зогсож талбайн голд ухаан алдан унасан байна. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн хэдий ч ухаан оролгүй байсаар нас нөгчжээ. Пьермарио Моросини нь 25 настай байсан ба 17 наснаасаа эхлэн Италийн өсвөрийн шигшээ багт тоглох болсон юм. Улирлын эхэнд Ливорно клубт зээлээр ирж тоглож байсан. Италийн хөлбөмбөгийн холбооноос түүний үхэлд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд олон тоглогч, дасгалжуулагч нар хэвлэлүүдээр дамжуулан Моросинигийн үхэлд гашуудлаа илэрхийлсээр байна. Өнгөрсөн сард английн Болтон клубын тоглогч Фабрис Муамба мөн зүрх нь зогсож талбайн голд ухаан алдан унаж дуулиан дэгдээж байсан билээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Otgoo:
emgenel ilerhiilie
2012-04-16
хөөрхий дөө:
дасгал сургуулилт нь л ихддэг байхдаа дандаа гүйж байгаа хүмүүс хэцүү л юм
2012-04-16
R.I.P
2012-04-16
Bayaraa:
Burhan iveej sain torold ergen toruuleh boltugai.hundetgen mehiin yosloyo......
2012-04-16
um mani bad me hum.Burkhan iveeg.
2012-04-15
oogii:
huurhii doo. sain torold torood dahin hulbumbugiin talbaidee ergen ireh boltugai. om ma ne bad me hum.
2012-04-15
ewii ewii um mane badme hum
2012-04-15
Mongol huu:
R.I.P
2012-04-15