
Буянт-Ухаа спорт цогцолборт болж буй Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тоглолтын алтан медалийн төлөө Монгол ба Тайландын шигшээ баг тоглож дүнгээ гаргалаа.
Энэ тоглолт 3-1 буюу 25:21, 30: 32; 25:14, 25:15 харьцаагаар Тайландын шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.
Ингэснээр Тайландын шигшээ баг алтан медалийн болзол хангаж манай улсын эмэгтэй баг тамирчид мөнгөн медалийн эзэд болцгоолоо.
Хүрэл медалийн эзнээр Хонконгийн шигшээ баг тодорсон юм.
Дашрамд сонирхуулахад Тайландын оюутны шигшээ баг хошой аварга болсон бөгөөд Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын анхдугаар тэмцээнд манай баг тамирчид хүрэл медаль хүртэж байсан юм.
Ийнхүү манай тамирчид амжилтаа ахиулан эх орондоо зохиогдож буй тэмцээнд мөнгөн медалийн болзол хангалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ