Эмнести Интернэшнл байгууллага баривчлагааг анхааралтай судлаж байна гэв
Эмнести Интернэшнл байгууллагад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэргээр баривчлагдсантай холбоотой асуудлаар сэтгүүлчид асуулт тавьжээ. Энэхүү асуултад тус байгууллагаас хариулахдаа ”2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын талаархи ҮАБЗ-ын хурлын тэмдэглэлийг ил болгосоны дараа баривчилсан нь улс төрийн зорилгоор үйлдсэн эс үйлдсэнийг батлах хангалттай баримт мэдээлэл болж чадахгүй. Тиймээс манай байгууллага үргэлжлүүлэн ажиглалт хийж байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ