Генерал, хурандаа нарт шүүхээс өмгөөлөгч томилно

img

Шүүх хурал нь товлогдсон цагаасаа олон нийтийн анхаарлыг татсан цагдаагийн хуучин дарга нарт  өмгөөлөгч томилох шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас  Цагдан хорих төвд болно. Өөрөөр хэлбэл Монголын өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй 300 гаруй өмгөөлөгчөөс  хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа О.Зоригт, дэд хурандаа Г.Ганбаатар  эрх зүйн туслалцаа авах мэргэжилтнээ сонгох юм. Үүний дараа Сүхбаатар дүүргийн шүүгчид хурлын товыг зарлана. Урьдчилсан байдлаар  харахад Ч.Амарболд нарт холбогдох хэргийн материал 200 гаруй хуудсаас хол давсан учраас тэдэнд туслалцаа үзүүлэх өмгөөлөгчид дор хаяад 14 хоногийн хугацаанд танилцана. Хуульд хугацааг ингэж тогтоож өгсөн байдаг. Тэгэхээр өнөөдөр цагдаагийн экс дарга нарын гэм бурууг хэлэлцэхгүй. Зөвхөн өмгөөлөгч авах, хийгээд шүүх хуралдаанд орох бүрэлдэхүүн дотоод ажлаа хэлэлцэнэ. Нэг зүйлийг тодотгоход Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүгдэгч нарыг энэ сарын 9-ний өдөр өмгөөлөгч авахыг шаардсан. Гэвч хоригдож буй генерал хурандаа нар “Өмгөөлөгчидтэй биечлэн уулзах, сонгох боломж алга” гэсэн үндэслэлээр тогтосон хугацаанд өмгөөлөгч аваагүй гэсэн эх сурвалжийн мэдээлэл бий. Үүний өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр товлогдсон шүүх хурлын үеэр Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, Г.Ганбаатарын өмгөөлөгч Ц.Мөнхдэлгэр,  Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Д.Энхтунгалаг, Ц.Итгэл, О.Зоригтын өмгөөлөгчөөр Л.Өлзийхүү нар оролцсон боловч шүүгчид хуулийн хүрээнд шийдвэр гаргахгүй байна гэсэн үндэслэлээр шүүгдэгч нараасаа татгалзах мэдэгдлийг гаргасан юм. Тэдний дээрх шийдвэрийг хуралдааны шүүгчид хууль зөрчсөн гэж үзсэн. Шүүхээс өгсөн тайлбараар О.Алтангэрэл нарын нэр бүхий өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас авч, Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах, төрөөс иргэддээ хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хариуцлагатай, хүндтэй үүргийг хүлээсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүгдэгч нарыг өмгөөлөхөөс татгалзаж, шүүх хуралдааныг орхиж гарсан үйлдэл нь үйлчлүүлэгч нарынхаа эрх ашгийг ноцтой зөрчихөөс шүүхийг илтэд үл хүндэтгэсэн, өмгөөлөгчийн ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн гэсэн. Энэхүү тайлбарыг хийсний дараахан өмгөөлөгч О.Алтангэрэл, Ц.Мөнхдэлгэр нарыг 14 хоногийн хугацаатай саатуулах шийдвэр гаргасан бөгөөд өдгөө  тэд Дэнжийн мянга дахь түр саатуулах байранд  8 хонож байна. Хэдийгээр өмгөөлөгч нарыг шүүхээс шийтгэх тогтоол гаргасан ч тэднийг хэлмэгдүүлж байна гэж үзэх хүмүүс ч олон байна. Тухайлбал  өнгөрөгч гуравдугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон хурлын үеэр Ч.Хосбаяр шүүгч Ч.Амарболд нарын хэргийн хэлэлцэх хурлын үеэр  хэргийн холбогдогч нарын нэг дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийг бусад шүүгдэгч нарын хэргээс тусгаарласан шийдвэрийг гаргасан юм. Тухайн үед энэхүү шийдвэрийг улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нар ч эсэргүүцэж байсан аж. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд хэргийн оролцогч нар бүрэлдэхүүнээрээ ирсэн тохиолдолд хэргийг огт тусгаарладаггүй  гэсэн хуулийг эрхэм шүүгч зөрчжээ. Мөн Г.Ганбаатарын өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй нь хурлыг хойшлуулах үндэслэл болно гэж хуульд заасан байтал мөн л хуулиа зөрчин шийдвэр гаргаж шүүгдэгч нарыг цагдан хорьсон гэх мэтчилэн шүүгчтэй холбоотой асуудал бий. Өмгөөлөгч нарыг хууль зөрчсөн гэдгийг тайлбарласан  хэдэн хуудас бүхий үндэслэлийг нэг бүрчлэн танилцуулсан атал шүүгч Ч.Хосбаярын гаргасан маргаан үүсгээд буй шийдвэрт өнөөдрийг хүртэл тодорхой тайлбар хийсэн  шүүгч алга. Түүнчлэн өнгөрөгч сарын 28-ны өдөр Цагдан хорих төвд болсон шүүх хурлын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагыг ялгаварлсан асуудал гарсан. Үүнд нийслэлийн Шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа ”Албан бичгээр хандсан телевизд нэвтрэх зөвшөөрөл өгсөн” гэсэн үнэмшилгүй хариултыг өгч байв. Тодорхой тайлбар хүсэхэд “Асуултад хариулахгүй. Хэвлэлийн хурлаа дуусгалаа” гэж зөрүүдэлсэн  юм.  Олон  асуултад хариулт нэхсэн цагдаагийн экс дарга нарт холбогдох хэрэгт  улсын яллагчаар С.Хишигжаргал оролцох бол шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар шүүгчээр орно. Шүүгдэгч нар одоогоор Цагдан хорих төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Н.Түвшин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

setgegdel:
Za ene erhemuud ch dee yu l hiisen bol doo Gehdee hezee ch meddegdehgui l dee.Ed ch ih l duraaraa deerengui humuus yum shig haragdsan shuu . Emnelgees garch baihdaa ih l tom yum yariad bas deer ni shal sogtuu baisan shdee .
2012-04-16
Tusgaigiinhan boloogui bna dotor orchood tv9-r bichleg hiilguuleed l bgaad bdag mash udaan bailee zui ni bichlegiig ni ustgah estoi bsan tegj bj tusgai gej nerlegdene shuu zaluusa...
2012-04-16
7 sariin 1 nii heregt hohirogch asan Enkhbayariin umguulugch Baasankhuu baidag getel Erunkhiilugch asan Enkhbayariin umguulugch bas Baasankhuu bdag enend ashig sonirhliin zurchil garah ym bishuu huulichid aa irgen enkhbayar guai ta umguulugchuu solison ni deer bhaa
2012-04-16