
Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 19-нөөс эхлэн “Эрүүл мэнд-Эрхэм баян” нээлттэй хэлэлцүүлгийг долоо хоног бүр тогтмол явуулж байхаар болжээ. Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд эрдэмтэн мэргэд, ард иргэдийн санал бодлыг сонсож, үйл ажиллагаанд нь тусган хэрэгжүүлэхэд оршиж байгаа аж.Долоо хоног бүрийн пүрэв гарагт Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, сургалтын төвд тогтмол зохиогдох энэхүү хэлэлцүүлэг 4-р сарын 19-нөөс эхлэн зургадугаар сарыг дуустал үргэлжлэх юм.
Сайдын зөвлөхүүд тус бүр нэг долоо хоногийн хэлэлцүүлгийг удирдан явуулж, тухайн хэлэлцүүлэг дээр Сайдын зөвлөх өөрийн хариуцсан асуудлаар илтгэл бэлтгэн хэлэлцүүлж, оролцогчид санал солилцсоны дараа тодорхой саналуудыг үндэслэн хийж хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг төлөвлөн бодит ажил болгох юм байна. Урьдчилсан байдлаар хэлэлцүүлэг "Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд", "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар юунаас эхлэх вэ", "Анхан шатны тусламж, үйлчилгээний чанар хүртээмж", "Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгал" гэх мэт сэдвүүдээр өрнөх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ