
Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнийг ажиллах зөвлөхүүдийн нэрс тодорчээ. Н.Хүрэлбаатар сайдын эрүүл мэндийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Н.Баярсайхан, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөхөөр академич П.Нямдаваа, эмнэлгийн тусламж хариуцсан зөвлөхөөр доктор, професор Б.Батсэрээдэнэ, эрүүл мэндийн боловсрол, иргэдийн оролцоо хариуцсан зөвлөхөөр доктор Л.Одончимэд томилогдсон байна. Мөн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ хариуцсан зөвлөхөөр доктор Б.Оргил, эмийн асуудал хариуцсан зөвлөхөөр професор С.Цэцэгмаа, уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан зөвлөхөөр академич Ш.Болд, эрүүл мэндийн эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхөөр Д.Чимэддагва нар томилогджээ.
Зөвлөхүүд хариуцсан асуудлын хүрээнд бодлого боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, хэрэгжилтийн үр дүнд хяналт тавин, холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, Эрүүл мэндийн сайдыг мэдээллээр хангаж ажиллах аж.
Д.Цэцэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ