
Туул голын урсацыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд ХБНГУ-ын Бавари мужаас өнөөдөр арван ширхэг минж Берлиний онгоцоор манай улсад ирлээ. Эдгээр минжнүүдийг Туул голын эхэнд нутагшуулах бөгөөд тэднийг Мал эмнэлгийн газар, МХЕГ, нийслэлийн Байгаль хамгаалах газар зэрэг холбогдох албаныхан хүлээн авлаа. Германы Бавари мужид минж нутагшуулах болсноор усны хангамж сайжирсны дээр байгалиа сэргээх гэсэн орнуудад нутагшуулсан минжнээсээ илүүчилдэг болжээ. Баваричууд манайд өгч буй минжнүүдээ төлбөр мөнгөгүй бэлэглэж байгаа аж.
Дашрамд дуулгахад, ирэх сард ОХУ-аас мөн 20 минж авчрахаар болсон аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ