Шастины төв эмнэлгийн өргөтгөлийн ашиглалтад орно
Шастины төв эмнэлгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж,үйл ажиллагаа явуулж эхлэхэд бэлэн болжээ. Тус эмнэлгийн дөрөв, тавдугаар давхруудад байрлах Мэс заслын тасгийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглоход гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг эмнэлгийн дарга Б.Батчулуун Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатарт уламжилсан байна. Хэдийгээр ийм хэмжээний хөрөнгө мөнгө энэ жилийн төсөвт тусгагдаагүй байгаа ч төсөв харж, хугацаа алдаж суулгүй шат дараатай арга хэмжээ авч өргөтгөлдөө үйл ажиллагаа явуулж эхлэхийг сайд зөвлөжээ. Тухайлбал, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх бодлогоор хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд урт хугацааны гэрээгээр хөрөнгө мөнгө босгох санаачлага, боломжийг судлахыг сайд үүрэг болгосон байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ