
Манай улсын хэмжээнд энэ гарснаас хойш 16 аймгийн 44 суманд 58 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд Улсын онцгой комиссын гишүүн, БОАЖ-ын сайд, Батлан хамгаалах яамны сайд, ЦЕГ-ын дарга, ОБЕГ-ын дарга зэрэг хүмүүст хуралдаж ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай албан даалгавар тус тус өгсөн байна. Энэхүү албан даалгаварт аймаг, нийслэлийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга нарт хандаж, гал түймэр унтраах бэлтгэл бэлэн байдлыг хангуулж түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ. Мөн шаардлагатай тохиолдолд гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадыг татан оролцуулж, хүн хүч, техник хэрэгслийг дайчлан унтраах ажлыг шуурхай зохион байгуулахыг сануулсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ